Лекц: 14.10 Германы идеализм ба Монголын Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Үргэлжилэх хугацаа: 1:29:38
"Бурхан - Хүн - Бодит байдал" God Human Reality цуврал 10 лекцийн сүүлчийн лекц 10.
Лекц 10-н сэдэв: "Германы идеализм ба Монголын Хөдөөнизм". German Idealism and Mongolian Khuduunism
Германы идеализмын гол сэдэв цэвэр ухамсар pure reason гэсэн ойлголтыг тайлбарлаад тэндээс сэхээтэнлэг соёл гэсэн ойлголт руу очно.
Монголын Хөдөө-изм буюу Хөдөөнизм нэртэй сэдэвээр Монгол улсын философийн онол энэ намарын цуврал 10 лекцээс хэрхэн үүссэн тухай болон цаашид ямар судалгааны ажил хийх талаар танилцуулна.
Монголын хөдөөнизм эхлээд Барууны болон Дорнын философийг буулгана.
Монголын хөдөөнизм цаашид онол болох тул Философийн судалгааны хүрээлэн байгуулах ажил эхэлсэн.
Философийн хүрээлэн Монгол улсын 3 том сэдэв судална. Сэдэв 1: Улстөрийн идеолог. Сэдэв 2: Социологийн буюу нийгэмийн онол. Сэдэв 3: Психологи буюу Иргэдийн ухааны асуудал.
Сэдэв 1: Улстөрийн идеолог сэдэвийн дор Монгол улсын намуудыг Барууны нам уу эсвэл Зүүний нам уу гэдэг талаар судалгаа явуулна. Хуучинсаг уу эсвэл дэвшилтэт үү.
Сэдэв 2: Социологийн буюу нийгэмийн асуудалаар Монгол улсын нийгэм юун дээр тогтож буй судалгаа. Яагаад Монгол улсын нийгэм "паразитуудын" нийгэм болов. Хамгийн том баян хамгийн том паразит. Паразитуудын судалгаа явуулна. Тэдний орон байр эзэмшил гадаад оронд хэрхэн байцгаадаг төрх гэх мэт.
Сэдэв 3: Психолог буюу иргэдийн ухааны асуудал. Яагаад Сэтгэл судлал болон Сэтгэл зүй гэсэн том зах зээл үүсэв. Иргэд яагаад Сэтгэл судлал суралцах гэж мөнгөө бариад уралдана вэ. Сэтгэл судлал сураад ямар шан хүртэх вэ.
Энэ 3 том сэдэвийг цааш задлаж хэсэгчилэн судалгаа хийж дүгнэлт гаргаж тэндээс "Монголын Хөдөөнизм" гэсэн философийн онол гарна.nНэг ийм хошин үг бий: Тэр хөдөөнөөс явсан хөдөө түүнээс явсангүй гэдэг. Улаанбаатар өөрөө хөдөө. Тиймээс Улаанбаатар луу ирлээ гээд хөдөө л угтаж авна.
Лондон хотод болж буй тоглолтыг ажиглахад ямар ч хөгжил дэвшил байхгүй хөөрүү онгироо хоцрогдсон бүдүүлэг гэдгээ гадаад оронд ингэж их таниулах хэрэгтэй юу. Боловсроод суралцаад мэрэгжилийн хэмжээнд болцгоочихоод очсон бол арай л боловсон соёлтой даруухан байх байлаа.
Англи-Монголын дипломат харилцааны л ойд очсон эдгээр хүмүүсийн санхүүжилт хаанаас хэнээс ямар үр дүнд хүрэх гээд олон асуулт хариултаа хүлээнэ.
Жүжигийн чадвар драмын онол гээд л урлаг үнэртэхээс илүү багт наадам аятай гаднаа гяланцаг л шоу мэт харагдана. Бага байхад шинэ жилээр иймэрхүү "багт наадам"-ын хувцас их л өмсдөг байлаа. Олон хүн үзэх тусам Монголын хөдөөнизмтэй танилцах боломж гарч буй мэт...
Монгол Улсын философийн онол: “Монголын Хөдөөнизм”
Philosophy of Mongolia: “Mongolian Khuduunism”.
Философийн хүрээлэнгийн судалгааны сэдэвүүд
Research topics of Philosophy Institute
1. German idealism and Mongolian Khuduunism
2. French rationalism and Mongolian Khuduunism
3. English empiricism and Mongolian Khuduunism
4. American pragmatism and Mongolian Khuduunism
5. Indian Buddhism and Mongolian Khuduunism
6. Chinese Daoism and Mongolian Khuduunism
7. Persian Manichaeism and Mongolian Khuduunism
8. Arabian Islamism and Mongolian Khuduunism
9. Central Asian Tengrism and Mongolian Khuduunism
Философийн хүрээлэн 3 хөрш оронууд болох Хятад, Орос болон Казахстаны философийн судалгааны ажилыг үргэлжлүүлж байгаа.
Ongoing Research Work of Philosophy Institute:
3 Neighbor Country’s Philosophies China, Russia, Kazakhstan.