Лекц: 14.9 Интеллигэнц ба Интеллэкт

Үнэ: 70,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:34:13

Лекц 9 cэдэв: Интеллигэнц ба Интеллэкт /Intelligence Intellect/

Өмнөх лекц "Бодит байдал 2" хүний интеллигэнц болон хиймэл интеллигэнцийг тайлбарласан. I.Q. тест буюу хэмжээс процент ямар их худал болон аюултай тухай ярилцаж хэзээ ч оюун ухаан гэж орчуулж болохгүйг анхааруулсан.

Энэ удаагийн лекцээр интеллигэнц бол чадвар гэдэг тухай ярих бөгөөд интеллект гэсэн ойлголтоос ямар их ялгаатайг тайлбарлана. Интеллэкт гэдгээр тухайн тэр хүнийг өөрийг хэлдэг.

Өндөр интеллигэнцтэй мөртлөө жишээлбэл шатарт сайн эсвэл математик физик болон мөнгө ихтэй баян мөртлөө ямар ч интеллект биш хүмүүсийг энэ лекцээр ил гаргаж хэлнэ. Ийм хүмүүс мэргэжилдээ маш сайн хэдий ч ёс суртахуунгүй үнэхээр тэнэг байх боломжтой.

Интеллект гэдэг бол өндөр интеллигэнцтэй түүн дээр шүүмжилдэг боддог олон нийт рүү шууд ойртдог хүмүүсийг олон улсын ойлголтоор нэрлэдэг.

Интеллэкт хүмүүс төрийг болон нийгэмийн алдаа буруу үйлдэлүүдийг ил тод хэлж засаж залруулах гэж интеллигэнц дээрээ нэмэгдэл ажил хийдэг хүмүүсийг интеллекттэй хүмүүс гэдэг. Жишээлбэл паблик интеллектуал public intellectual гэсэн ойлголтын тухай нилээн нухацтай ярина. Яагаад Монгол оронд буюу нийгэмд паблик интеллект хүмүүс байх боломжгүй болон чадваргүй тухай бас тайлбар хийнэ.

Энэ "Бодит байдал 3" лекцээр "Бодит байдал ба үхэшгүй мөнх" гэсэн чухал цаг үеийн сэдэв ярина.

Яагаад өндөр интеллигэнцтэй хүмүүс үхэшгүй мөнх болон дахин төрөх тухай яриад зогсдоггүй тухай ярина. Харин интеллэкт хүмүүс шүүмжтэй хандаж танин мэдэхүйн асуулт хариулт явуулдаг жишээнүүдээр нилээд нухацтай тайлбар хийнэ.

Яагаад зөвхөн шашинд яригддаг дахин төрөх гэсэн өөрөөр хэлбэл эргээд төрөх гэсэн ойлголт Силикон Вале Silicon Valley гэж алдаршсан газар Америкийн тех компаны зарим нөхөд жишээлбэл Курцвайл Kurzweil Компютерийн тусламжтай үхэшгүй мөнх болох гэсэн хүсэлээ биелүүлнэ гэж ам гарч буй тухай ярина. Хэдийгээр Курцвайл өндөр интеллигэнцтэй ч интеллэкт биш байжээ тухай тайлбар хийнэ.

Өнөөдөр энэ эргэж төрнө гэсэн шашины ойлголтуудыг тайлбарлана. Маш их бясалгал хийж гэгээрсэний дараа дахин төрөх төрөхгүй асуудал шашинд яригддаг бол харин технологийн тусламжтайгаар үхэшгүй мөнх болно гэнэдээ. Дахин төрөх биш. Хэрвээ дахин төрнө гэвэл эхлээд үхэх шаардлагатай.

Тухайн хүн яг хэвээрээ өөрчлөгдөшгүй эргээд төрөх үү эсвэл өөрчлөгдсөн үү танигдахгүй юу. Нилээд гүн философийн сэдэвтэй лекц болно.