Лекц: 14.5 Шалтгаан ба үр нөлөө
Үнэ: 70,000MNT
Үргэлжилэх хугацаа: 1:37:49
Лекц 5 сэдэв: Шалтгаан ба үр нөлөө Cause Effect
Хүний тухай 3 лекцийн энэ сэдэвээр Хүн ба нийгэм ярина. Хүний нийгэмд явагдах үйл явцуудын шалтгаанууд болон түүний үр нөлөө үр дагаварууд ямар вэ.
Яагаад нийгэм болж чадахгүй нутаг ярина вэ. Социализм болон Ардчилал хоёр хоёулаа бүтэлгүйтсэн. Нийгэм болж чадаагүй. Үүний шалтгаан юу вэ өнөөдөр ямар үр дагавар харагдана вэ.
Энэ лекцийн гол сэдэв хойч үе нэртэй залуу үе ерөөсөө социализмын бүтэлгүйтэл "дарга сайд" болох харин ардчилалын бүтэлгүйтэл "баян боос" болох хоёрын дунд ирээдүйгээ тодорхойлох боломжтой юу.
Нутагаас яагаад нийгэм болж чадсангүй нутаг нутагаараа үлдэв. Нутагт танил хүмүүс харин нийгэмд танихгүй хүмүүс. Улаанбаатар хот гэдэг нийгэм тул нийгэмшил явагдах ёстой. Нийгэмд 3 том үнэт зүйл байх ёстой. Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс. Эрх чөлөөний онол байхгүй. Тэгш эрхийн онол байхгүй. Шударга ёсны онол байхгүй. Яагаад.
Лекц 5-ын нэг том асуулт бол Монгол оронд яагаад социолог бүтэлгүйтэв. Нийгэм яагаад судлагдахгүй сонгуулийн асуулт хариулт л чухал болов. Нийгэмгүй сонгуулийн орон уу. Үүний шалтгаан юу вэ ямар уршиг дагуулна вэ.
Нийгэмийг ажиглахад яагаад Монгол улс ийм хэрүүл маргааны орон болж хувирав. Хаа л бол хэрүүл. Ийм орон дэлхий дээр бий юу. Хэрүүлийн шалтгаан юу вэ. Хэрүүл ямар үр нөлөө авчирч ямар үр дагавартай вэ.
Өмнөх лекц Хүн гэж хэн бэ байсан бол энэ лекц хүнд нутаг биш нийгэм чухал болсон цаг үеийг тайлбарлана. Тиймээс Хүн ба Нийгэм гэсэн сэдэвийг задална дүгнэлт хийж гаргалгаа гаргана.
Хүний тухай унших энэ лекцээр гарч буй үр нөлөө, үр дагавар болон уршигийн цаад шалтгаан юу вэ гэсэн асуултанд хариулна. Шалтгаан гэж юу вэ. Үр нөлөө гэж юу вэ.
Ямар шалтгаантай вэ. Цаанаасаа юу эсвэл тавилан уу. Цаанаасаад эсвэл тавиланд эзэн байхгүй гэтэл шалтгаан эзэнтэй. Яагаад гэвэл үр нөлөө, үр дагавар болон гарсан уршигний цаана хүн бий. Хүн л хийсэн. Хүн л эхэлүүлсэн. Төрийн цаана хүн бий. Шашины цаана хүн бий. Эдийн засагийн цаана хүн бий.
Яагаад шалтгааныг олж илрүүлж тооцож дүгнэлт гаргах ёстой вэ гэхээр цаашид сонголт хийх шийдэл гаргахад чухал гээд л олон сэдэвүүд тайлбарлана. Яагаад Монгол нэртэй энэ улс Марксын улстөр эдийн засагийн том онолуудыг социализмд бүтэлгүйтүүлсэн бэ. Монгол нэртэй энэ улс Дэнг Сиаопиний социализмыг зах зээлийн эдийн засагтай хослуулсан улсаа хөгжүүлэх онцгой тэр онолыг буулгаж чадсангүй вэ. Ардчилал яагаад амандч үгүй хамартч үгүй устав.
Яагаад өнөөдөр боловсролгүй сэхээтэнгүй ардчилал болж хувирав. Хаа л бол лам дийлнэ лам эзэрхийлнэ. Сэхээтэнгүй Монгол уу. Үүний шалтгаан юу вэ. Ардууд, ард түмэн болон нийгэм гэсэн 3 том ойлголт яагаад холилдоно вэ. Өвөг дээдэс түүх гэсэн үгнүүдээр яагаад ч нийгэм болж чадахгүй. Нэгэнлэг ард түмэн нэгэн ёс суртахуунтай нийгэм үүсэж чадалгүй ардууд болцгоолоо гэмээр. 1921 оны өмнөх байдалын оюуны түвшинд очсон болов уу. Ажил мэргэжил сэхээтэн байхгүйгээр нийгэм ярих боломжгүй.
Нэгэнт нийгэм бүтэлгүйтэж бас ард түмэн болох бүтэлгүйтсэн тул одоо ганцхан 12 настай хүү Чой хамбын оронд гарч ирэхэд бүх зүйл бэлэн болсон харагдана. Дунд сурлагатан болцгоож хулигаан биширсэн бизнэсмэнүүд гээд л дуусах мэт. Малын хулгайчаас хэрхэн том том нүүрсний хулгайчид болцгоов. Дунд сурлагатан хулигаанууд уу. Хаан хатан яриад нэг их амжилт олсонгүй. Одоо далай ламыг залгамжлах тэр нэг хүүг л ярих уу. Энэ лекцээр өнөөдөр тулгарч буй улстөр эдийн засаг боловсрол шашин гээд нилээд олон сэдэвүүд ярина.