Лекц: 14.3 Биет ба Биегүй

Үнэ: 70,000MNT

Үргэлжилэх хугацаа 1:30:56

Лекц 3 сэдэв: Биет ба Биегүй Matter Abstraction

Бурханы тухай Метафизикийн нийт 3 лекц энэ хагас сайнд дуусна. Түүний дараагийн 3 лекц Хүний тухай.

Өмнөх 2 лекцээр Христ Christ болон Аллах Allah гэсэн абсолутын тухай ойлголтуудыг тайлбарлаж мөн Будда Buddhism, Дао Daoism гэсэн философийн релатив гэсэн ойлголтуудын тухай ярисан. Одоо энэ лекцээр Персийн болон Төв Азийн Бурхан Bur khan гэсэн ойлголтуудыг тайлбарлана. Хурмаст болон Мани-гийн тухай тайлбарлаад түүний цаана ямар философийн ойлголтууд явж буй тухай гаргалгаа хийж дүгнэнэ.

Гоод, Аллах, Хурмаст тэнгэр гэсэн ойлголтууд дээд түвшинд абстракцласан. Абстракт гэдгийг бүдүүлгээр хийсвэрлэх гэж орчуулжээ. Гэтэл түүний цаана бодох, төсөөлөх, ойлгох, ухагдахуунжуулах гээд урлаг, шашин, математик, сэтгэл зүй цаашлаад философийн том онол явж буй.

Бурхан гэдэг асар том абстракц нэг үгээр хэлэхэд төсөөлөл. Энэнээс том агуу суут төсөөлөл гэж үгүй. Хүн төрөлхтөний хамгийн том абстракцийн илэрхийлэл.
Өмнөх лекцүүдээр Христ, Аллах гэсэн том абстракцийн дараагаар Будда болон Дао гэсэн бас л том абстракцлал тайлбарласан. 

Маргаашийн лекцээр Перс болон Төв Азийн нутагт алдаршсан философич Мани болон түүний үндэслэсэн Манихэизм Manichaeism шашины тухай ярина. 
Уйгарын хаан энэ шашиныг өөрийн хаант улсын шүтдэг шашин болгосон тухай ярина. Өнөөдөр хүртэл сүм хийд бүрт Манихэизмын ул мөр харагддаг. Мэддэг хүмүүс мэдэж л байгаа. Манихэизм одоогоос 1000 гаруй жилийн өмнө Баруун талд Ром Европын оронууд Зүүн талдаа Хятад хүртэл өргөн уудам нутагийг ёстой нөгөө дэлхийн талыг эзэлжээ. Хаанаас илүү шашин л байждээ.

Персийн алдарт Зараостра шашины Хурмаст-ыг Христ болон Буддизмтай нийлүүлэн нэгэн шашин бүтээх гэсэн Манигийн тухай яриад мөн 101 Бурханы тухай тайлбарлана. Яагаад Уйгараас хойш Төв Азийн нутагт шашины дайнууд үүсэж түүнд нүүдэлчин ардууд татагдан орсон тухай ч сонирхолтой түүх бий. Торгоны замаас үүссэн ардууд шүүдээ. 
Философийн матер гэсэн ойлголт явсаар сүүлд Марксын материализм ба идеализм гэсэн том сэдэв болж хувирсан тухай гэх мэт нилээд олон сэдэв ярина.