Лекц: 9.10 Манжийн философи ба Монгол улс

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:23:00мин 

Лекц 10-ын сэдэв: "Манжийн философи ба Монгол улс". Манжийн хаан, Чингис хаан, Богд хаан гэсэн сэдэвүүд ярина. Үнэхээр хаан гэж хэн бэ төрт улс гэж юу гэсэн ойлголт вэ тусгаар тогтнол гэж юуг хэлнэ вэ гэх мэт сэдэв ярихаас гадна Манжийн философи ярина.

Баруун болон Зүүн Ляо гэсэн том газар нутагт төрийг үүсгэн олон янз ард түмэнүүдийг удирдаж эв найрамдал энх амгалан болон энх тайван хүссэн цаашлаад хамтдаа худалдаа наймаа хийж эв найрамдалтай явах гэсэн энэ Манж ард түмэн хэн бэ.

Манжийн хаан гэж алдаршсан "Kangxi" буюу Энх Амгалан хаан том философийг тогтоожээ. Угтаа бол Энх Амгалан гэж биш Энх Тайван гэж анх буулгасан бол илүү таарах байлаа.

Энх тайван гэсэн энэ улстөрийн болон философийн онол тайван байцгаана шүү гэсэн онол. Зөрчил мөргөлдөөн хулгай дээрэм байхгүй.

Энэ бол төргүй дүрэмгүй журамгүй нүүдэлчин ардуудад боломжгүй асуудал. Нэгдэх тосгон болох цаашлаад хот болох ямар ч нөхцөл бүрдээгүй.

Манжийн хаан яаж хэрхэн олон нүүдэлчин ардуудыг нэгтгэж зохион байгуулалтанд оруулж олон зуун жил худалдаа наймаа хийсэн алалцах биш харин хүндэтгэх хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөх тэр л философийг бодлого болгож чадав.

Энэ сүүлчийн лекц 10-ын гол сэдэв Энх тайваны философийг өнөөдөрт ойртуулан ярина. Ерөөсөө түүх гэдэг урагшлах дэвших түүх болохоос он жилүүдийн үйл явдалуудын жагсаалт биш. Түүх гэдэг ялсан ялагдсан түүх биш. Түүх ярих гэвэл түүхийн судалгаа хийх гэвэл хамтдаа хийж бүтээсэн түүх байх ёстой. Түүнээс биш түүхийн ном нэрийн дор байлдаантай ном бичих биш.