Лекц: 9.9 Оросын философи ба Монгол улс

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:38:52мин 

Оросын философийн нэг онцлог бол уран зохиол өөрөөр хэлбэл утга зохиолоор дамжуулан философддог. Философийн мэргэжилийн номуудыг хэдэн багш оюутанууд нэг нэгэндээ мэдэмхийрээд л өнгөрдөг. Орчуулга буруу бол тэгээд хоёр тал хоёулаа ойлгооогүй өнгөрдөг. Гэтэл уран зохиолоор философдохын ашиг тус гэвэл шууд нийгэмд буюу олон нийтэд энгийн үг өгүүлбэр олон төрөл дүрүүдээр хүрдэг. Тэр дүрүүдээр олон хүн өөрийгөө олж хардаг. Философи гэдэг нийгэмийн болон хүний шүүмж шүүдээ.

Достоевский зохиолуудаараа сэтгэл зүй болон философийг илэрхийлдэг. Түүний "Гэм ба гэмшил" романы гол дүр Христийн бурханы шудрага ёс болон шүүхийн шийтгэл хоёрын дунд зөрчилддөг.

Толстойгийн "Иван Ильичийн үхэл" зохиолын гол дүр насаараа шүүхийн шүүгч хийсэн ба үхэх гээд орон дотор хэвтэж байхдаа олон өдөр шөнө дуу тавин орилдог. Тэр шүүгч "Би амидарсан шиг амидраагүй байна шдээ" гэж хашгирах хэдий ч түүнийг хэн ч тоодоггүй.

Чехов зохиолчийн номууд бусадаас онцгой ялгаатай. Тэр дүрүүдийг тайлбарлахаасаа илүү харуулдаг.

Би өөрөө 17 настайдаа анх Чеховын номуудыг уншаад философийг илүү их сонирхож эхэлсэн. Ерөөсөө гэрийнхэн болон багш бас бусад хүмүүсийг арай өөр нүдээр хардаг болж эхэлсэн. Одоо ч тэр үе тодхон санагддаг.

Лекц 9-ийн бас нэг том сэдэв бол "Урлагийн философи". Орос орон урлагаар дэндүү баян. Философийг урлагтай холбосон олон жишээнүүд ярина.