Лекц: 9.8 Японы философи ба Монгол улс
Үнэ: 60,000MNT
Үргэлжилэх хугацаа: 1:33:08 мин
Лекцийн гол сэдэв философийн ойлголтуудыг Япон хэл дээр хэрхэн буулгаж гаднаас орж ирсэн Буддизм болон Күнзийн философийг хэрхэн хүлээн авч өөрсдийн болгосон тэр түүхийг ярина.
Философич Сайчо 最澄, Кукай 空海 нар Хятад орон луу явж Буддизмыг оруулж ирэх том ажил хийжээ. Махаяана болон Мантра урсгалын сургуулиудийг байгуулжээ. Мэдээж сургуулиудийн барилгууд сүмүүдийн барилгатай адил баригддаг тул шууд мөргөлийн сүм хийд гэж ойлгож болохооргүй. Философи, шашин, мухар сүсэг 3 хоорондоо том ялгаатай. Энэ лекцээр энэ 3 сэдэв бас ярина.
Фуживара Сэйка 藤原 惺窩, Огиу Сорай 荻生 徂徠 гэсэн философичид Хятад ороны Күнз суралцаж онолджээ.
Японы Буддизм маш их Ёс суртахуун морал заахаас гадна Гоо зүй болон урлаг архитектурт нөлөөлжээ.
Харин Японы Күнзийн онол нийгэм улстөр болон дэг журам гэсэн сэдэвүүдийг Япон оронд дэлгэрүүлж Хаан хүртэл суралцаж цэрэгийн генералууд Фуживара Сэйка гийн дэргэд ирж улстөрийн онол суралцжээ.
Энэ лекцээр Японы ард түмэн хэрхэн өөрсдийн гарал үүсэл болон хаанаас эхлэлтэй тухай үлгэр домог танилцуулна.