Лекц: 9.7 Солонгосын философи ба Монгол улс

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:29:20 мин 

"Монголын эргэн тойрон философи" цуврал 10 лекцийн үргэлжлэл Лекц 7-оор Солонгос гэсэн ард түмэний философийн түүхтэй танилцана.

Солонгосын философи маш их түүхтэй. 3 хааны үеэс философи ид эхэлжээ. Үлгэр домог болон Бөөгийн мухар сүсэг гэх мэт олон янзын үнэн худал түүх сүсэглэлүүдийг цэгцэлж янзалж нэг ойлголтонд хүргэж чадсанаар философийн эхлэл тавигджээ. Түүний хажуугаар гаднаас маш их философийн ойлголтууд ирсэн тул хүлээн авч улам цааш хөгжүүлж өөрийн философитой болцгоожээ..

Жишээлбэл Вон Гванг Won Gwang, Вончойк Woncheuk, Божо Жинул Bojo Jinul, Далмадо Bodhi Darmaa, Жэонг Монг-Жү Jeong Mong-Juболон И Хванг Yi Hwang гээд л өнгөрсөн 1500 жилд философийн том сургуулиуд болон онолчид үүсэж хөгжиж иржээ. Мэдээж философичид тухайн үеийн хаан гэж хүн тэргүүлсэн төр гэж бүтэцтэй үргэлж зөрчилтэй асуудалтай явж ирдэг түүх бас Солонгос ороныг тойрсонгүй дайрчээ.

Энэ лекцийн гол сэдэв бүх ертөнцийн эхлэл бол зөвхөн "ухаан" гэсэн сэдэвийг тайлбарлана. Түүний хажуугаар 4 эхлэл ба 7 моралыг ярина. 4 эхлэл гэдэг 1. Сэтгэл гаргах гэдэг хүн болохын эхлэл, 2. ичих ба зэвүүцэх гэдэг хуулийн эхлэл, 3. хүндлэх гэдэг соёлтойгийн эхлэл 4. зөв эсвэл буруу гэж чадах цэцэн болохын эхлэл.

Солонгосын философийн нэг том түүх бол Далмадо буюу Боди Дармаа. Түүний тхуай бас ярина.