Лекц: 9.3 Төв Азийн философи ба Монгол улс
Үнэ: 60,000MNT
Үргэлжилэх хугацаа: 1:30:25 мин
Лекц 3-ын сэдэв "Төв Азийн философи ба Монгол улс".
Перс, Хорезм гэсэн том түүхтэй агуу философитой торгоны замын өндөр хөгжсөн энэ ард түмнүүдийн хойч үе болсон Төв Азийн философи бас л их ярих түүхтэй.
Түүх ярина гэдэг философи ярих болохоос дайн дажин ярихгүй. Хаан дайн хийнэ харин философич ном бичнэ.
Энэ лекцээр Навай, Махтимгули, Садраддин гэсэн нэрт философичидийн ажил хөдөлмөр ярихаас гадна сүүлд Казакын ард түмэнд нэрд гарсан Абай философичийг хүртэл ярина. Абай хэдийгээр эсгий гэрт төрж айраг тараг ууж өссөн хэдий ч өмнөх их соёлын Торгоны замын чухал Алма Ата хотын хэрхэн соён гэгээрч явсан үеийг сануулж хойд талын нүүдэлчин ард түмэнийг соён гэгээрүүлэх гэж маш их ажил хийсэн түүхтэй.
Энэ лекцээр Баруун талаас Уйгар болон Казахын ард түмэн ямар түүх намтар үлгэр домогтой Алтай нурууг даван ирсэн адал явдалт түүхийг ярина.
Би бас өнгөрсөн жил Алтай нурууг давж машинаар явсаар Алма Ата очиж Ал Фараби-ийн их сургуулийн философийн тэнхимд лекц уншиж олон түүх мэдэж авсан.
Эцэсийн буудал мэт Монгол нэртэй ард түмэний түүхийн эх үүсвэрийг тэндээс хайж нилээд олзтой ирсэн.