Лекц: 4.9 ТРАНСЦЭНДЭНС БА ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:41:25 мин 

Лекц 9-ийн сэдэвээр өөрийгөө өөрчлөх гэсэн өөрөөсөө илүү болж өөрийгөө давах маш том оролдлогууд хэрхэн бүтэлтэй бас бүтэлгүйтдэг тухай ярина.

Олон жил явагдах тэсвэр мэрийлт хичээл дасгал нөр их хөдөлмөр шаардсан өөрийгөө давах үйл явцыг богино хугацаанд түргэн хурдан хийх гэсэн хүмүүс бүтэлгүйтэж сүүлдээ бараг л чөлөөт уналт болдог. Ингэж уналтанд орсон хүмүүс сэтгэл зүйн асуудалд ордог тухай тайлбарлана.

Ерөөсөө өнөөдөр Монголчууд яагаад сэтгэл зүйн асуудалд орж гадаад дотоодгүй сэтгэл зүй сурах гэсэн хүсэл оролдлого хэт ихсэж буйгийн шалтгаануудыг ярилцана. Арай л улсаараа сэтгэл зүйч болмооргүй мэт. Шашин хэрхэн шүтэж байгаа байдал тэр ард түмний үнэн нүүр царайг илэрхийлдэг гэдэг. Лам ихсэж сэтгэл зүй үнэд орсон шинэ цаг иржээ. Дээр дооргүй сэтгэл зүйн асуудалд орж ламтай ч ламгүй ч бөөтэй ч бөөгүй ч эмчтэй ч эмчгүй ч сэтгэл зүй гэсэн бараг л бараа сайн зарагдах мэт.