Лекц: 4.7 ТРАНСЦЭНДЭНС

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:40:05 мин 

Трансцэндэнс гэсэн үг болон ойлголт олон зууныг дамжин тухай бүр утга агуулга янз бүрээр тайлбарлагдаж шашин болон философийн салбарт арай ялгаатай хэрэглэсэн хэдий ч үндсэн ухагдахуун хэвээр ойлгогдож ирсэн.

Трансцэндэнс гэсэн үгийг “давах” гэсэн үгээр орчуулах боломжтой. Харин хэрэглэхдээ орчуулсан үгээр биш үндсэн Трансцэндэнс гэсэн үгийг хэрэглэх хэрэгтэй. Ерөөсөө орчуулсан үг бол зөвхөн эх хэл дээр буулгах гэсэн оролдлого болохоос биш орлуулах гэсэн ойлголт биш. Тиймээс мэргэжилийн үгийг тэр хэвээр л хэрэглэнэ.

Трансцэндэнс гэхээр хүн үзэж харсан болн туршлагаас дээгүүр давсан тэр л чадвар болон чанарыг илэрхийлж буй. Хүний туршлага гэдэг мэдрэхүйн эрхтэнээр мэдэрсэнүүдийн нийлбэр. Тэгвэл трансцэндэнс гэдэг энэ мэдрэхүйгээр дамжсан мэдрэмж гэсэн задаргаанаас дээгүүр давсаныг нэрлэж буй ойлголт.