Лекц: 4.6 ЭКСИСТЭНЦИАЛИЗМ БА ОГТОРГУЙ

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:21:09 мин 

Анх философчид шөнийн тэнгэрт од мичид хараад юу гэж тайлбарасан тухай ярилцана.

Эхний үед астролог нэртэй од мичид хэрхэн жилийн 4 улиралд байрлаж байгаагаар дэлхий дээрх аж байдал хувийн заяануудыг авцалдуулж ирсэн. Өнөөдөр Бинг бэнг эсвэл хар нүх гэсэн таамагууд гаргаж сүүлдээ огторгуйд өөр гаригууд дээр хүнтэй адил амид биетүүд бий болов уу гэсэн асуулт хүртэл тавих болжээ. Энэ дэлхий дээр хязгаарлагдмал настай хязгаарлагдмал орон зайд хүн байх гэдэг тийм ч амархан биш. Тэнгэр лүү харж мөнх тэнгэр хөх тэнгэр гэж шүтэн өөрсдийгөө үл тоомсорлох хүн байсан шиг байх тийм амар биш.

Холливууд ч бас зүгээр байхгүй фантааз филмүүдээр тасрахгүй. Хэн ч мэдэх боломжгүй зөвхөн таамаглах боломжтой огторгуй судлаачид сүүлдээ Нобелийн шагнал хүртэл авах жишээтэй. Монголчууд анх Хүрэлтогоот гэж Богд ууланд байдаг Одон орон судлалын төвд шөнийн тэнгэрт дээш од мичид рүү социализмын үед харж дурандаж эхэлсэн түүхтэй. Ганцаардсан энэ дуран ардчилалын шуурганд хөсөр хаягдаж өнөөдөр хөөрхийлөлтэй харагддаг.

ШУА ганданд ялагджээ гэмээр байна гэж хэлж явлаа. Түүний ерөнхийлөгч саяхан огторгуй харахаасаа илүү ламын нүд ширтэх мэт ламтай хамт мөргөл үйлдэж буй зураг тавигдсан байсан. Хөөрхий. Ерөөсөө лам сүм хийддээ харин ШУА-ийн ерөнхийлөгч судалгааны төвдөө хаа хаанаа хариуцсан ажилуудаа хиймээр.