3.10 21-Р ЗУУНЫ ФИЛОСОФИ

Үнэ: 50,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:49:45 мин 

Жил бүр явагддаг цуврал лекц 2021онд  "21-р зууны философи - ухаан ба тархи" гэсэн сэдэвтэйгээр өндөрлөсөн.

Сүүлийн Лекц 10 ямар сэдэв чухалчилсан бэ гэхээр өнөөдөр философи ямар сэдэвүүдийг голчлон судлаж буй талаар болон Монгол философич би өөрөө хэрхэн дэлхийн философитой хөл нийлүүлэн алхаж буй талаар танилцуулсан.

Хүний бодол, сэтгэл, төсөөлөл, мэдрэмж болон санаа гээд л бүгд философийн эртний сэдэвүүд бөгөөд өнөөдөр ч энэ сэдэвүүд халуун сэдэвүүд болсоор.

Мэдлэг гэж юу вэ, үнэн гэж юу вэ, гоё гэж юу вэ болон сайн сайхан гэж юу вэ гэсэн сэдэвүүд миний философийн чухал сэдэвүүд хэвээрээ.

Тархи судлаачид энэ ухааны сэдэвүүд рүү орохоосоо илүү тархины өвчинүүдийг хэрхэн эдгээх тэр эмчилгээний салбарт ажиллаж буй. Хүн зөнөх болон хөгшрөх үед гар салаглах ихсэх гэх мэт олон өвчинүүдийг судлаж эмчилгээнд тархи судлалын үр дүнгүүдийг хэрэглэж байна.

Лекцийн дараа Улаанбаатар хотоос оролцож буй хүмүүст "Талархалын бичиг" гардуулсан. Харин гадаадад буй хүмүүст дижитал хэлбэрээр явуулсан.

Лекцийн хаалтын үг болгож өөрийн анх амидралд сургасан зохиолч Чеховын хэлсэн үгээр төгсгөсөн. 17 настайдаа Чеховын номуудыг уншиж философид дуртай болж түүний номуудаар сурган хүмүүжигдсэн.