3.9 МОНГОЛЫН ЭРГЭН ТОЙРОН ФИЛОСОФИЙН ЕРТӨНЦҮҮД БА ТӨВД

Үнэ: 50,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:22:51 мин 

Лекцээр гурван асуултыг хариулсан.

1. Хаанаас философийн ойлголтууд ирэв

2. Философийг хүлээж авч чадав уу

3. Ирсэнүүдээс юу үлдэв

Лекцийн гол өөрөөр хэлбэл цөм сэдэв яг хаанаас юу ирэв байсан. Олон ардууд ирэхдээ хэлтэйгээ үлгэр домогтойгоо номтойгоо бичиг үсэгтэйгээ иржээ. Энэ холилдсон ардуудын адал явдалтай нүүдэл суудалыг ярих хэрэгтэй болжээ.

Дармаа Гармаа Сансар эсвэл Ариунаа Ананд гээд нэрүүд хүмүүст өгөөд Энэтхэгийг өнгөц орхив уу эсвэл цаад философийг яг суралцсан уу. Хятадын "арга билиг" гээд дүрсэлсэн дүрслэлийг авч хэрэглээд зогссон уу эсвэл цаад философийг ухаж тайлбарлав уу.

Персийн философийн Хурмаст гэсэн ойлголтыг хэрхэн тайлбарлав. Сүүлд Хорезмийн асар том философийн ном бүтээлүүдийг орчуулан хэрэглэж Цагаадай хэл бичиг болон Орхон хэл бичигүүдийг авч хэрэглэж чадсан уу. Баримтууд байна уу.

Уйгаржин бичигийг л албан бичигт хэрэглэхээс цаашилсангүй юу. Энэ мэт олон асуултуудад хариулахыг хичээж тайлбар хийсэн. Яагаад өнөөдөр хүртэл ярианы хэлнээс бичигийн хэл рүү шилжиж чадахгүй үсэг гээх төдийхөнөөр будилна вэ.

Философийн сэдэв болон ойлголтуудыг хэтэрхий хялбарчилж болохгүй. Мэдээж зарим ойлголтууд шашинтай давхцдаг. Монголын эргэн тойрон философийн ертөнцүүд шашинтайгаа хамт яригдаж ирсэн. Философийн ойлголтууд зөвхөн шашинд биш бас шинжлэх ухаан болон урлагт хэрэглэгдэж давхцдаг.

Европын философийг Лениний номуудаас суралцжээ. Марксын номуудыг тухайн үедээ бага ч гэсэн дөхүүлэн орчуулах гэж оролджээ. Энэ орчуулгууд бүгд бүтэлгүйтсэн. Орос хэлийг олигтой сурч чадаагүйгээс гадна философийг буруу алдаатай ойлгож тайлбарласаар өнөөдөр хүрчээ.

Марксын номыг ойлгосон бол хэзээ ч ингэж феодалын нийгэмтэй төстэй болохгүй харин аж үйлдвэрээ хувааж хувьчлахгүй л байсан.

Лекцийн төгсгөлд Төвдийн шарын шашиныг хэрхэн буруу тайлбарлаж өнөөдөр мөнгө хүүлэгчид болсон тухай ярилцсан. Жинхэнэ Буддизм ирсэн бол арай л өөр байх байсан.

Анх Европоос үүсэлтэй социализмыг Монгол улсад бүтээн босгох гэсэн оролдлого яг Грекийн философич Платогийн "Агуй"-гаас гаргах гэсэн мэт л төстэй маш том үйл хэрэг байжээ.