3.8 СОЛОНГОС, ЯПОНЫ ФИЛОСОФИ БА АМЕРИК

Үнэ: 50,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:49:13 мин 

Лекцээр Солонгосын эртний философичид болох Вончоо болон Жеонг Монг Жу хоёроос авахуулаад өнөөдөр философийн роман бичдэг Ионгха хүртэл олон онолууд танилцуулна.

Японы эртний философчид гэж нэрлэгддэг Дошо болон Фуживара Сэйка гэх мэт олон философичидийн номуудыг ярилцаж өнөөдөр философийн роман бичдэг нэрт Рю Мураками хүртэл олон сэдэвүүд танилцуулж бараг 2 цаг лекц уншсан.

Өнөөдөр тэр эртний өндөр соёлт Солонгос гэж буруу нэрлэдэг Кореа орон хоёр хуваагдаж Хойд Солонгосыг зориуд олон улсын худалдааны үйл ажиллагаанаас таслаж дарамталж харин Өмнөд Солонгос өөрийн гэсэн өндөр хуучин соёлоо орхиж Америкийг дагаж хөөрөн дэгдэж хэн ч биш болжээ. Энэ хэн ч бишүүдийн Моон нэртэй аюултай мухар сүсэг сектүүд Улаантбаатарт шигджээ.

Япон орон харин хуучин соёлоо босгох гэж хэдийгээр оролддогч Солонгос болон Хятад ард түмэнийг дайрч аллага хийж явсан муу түүхээсээ салж чадахгүй яахаа ч мэдэхгүй будилсан хэвээр. Монголчууд Сумо гэсэн Японы өвгөд хөгшид хагас бүтэн сайнд баясдаг тоглоом тоглож олсон мөнгөөрөө нутагтаа ирж наймаа хийж сургуулийн нэртэй намайнаас ч хоцорсонгүй.

Солонгос болон Японы эртний философийг уншиж байхад үнэхээр сүрхий байждээ гэсэн сэтгэгдэл төрсөн хэдий ч өнөөдөр ямар билээ гэдэг нуух аргагүй эмгэнэлтэй байлаа.

Эртний энэ хоёр ард түмэн ямар байж багаад хоосон дайнууд шуналаас болж өнөөдөр хэн болчихоод Америкийг шүтэн биширч тэднийг баясгадаг охид хөвгүүд болж К-Попоос авахуулаад Паразит нэртэй хагас холливууд кино хүртэл хэнд ч хэрэггүй хоосон зөвхөн бизнэсийн боолууд болсоноо л харуулах мэт.

Хайран сайхан хоёр ард түмэн залуусын амиа хорлолтоороо л бараг тэргүүлэх болждээ. Солонгосын Ионгха болон Японы Рю Мураками нар олон оронд үлгэр жишээ болсон нийгэм ард түмэнээ хайр найргүй шүүмжилсэн жинхэнэ философийн зохиолчид болж чаджээ. Энэ хоёрын өөрийн оронд болж буй залуучуудын төөрөгдөлийг шүүмжилж бичсэн романуудыг хэдэн жилийн өмнө орчуулж хэвлүүлсэн.