3.7 ОРОСЫН ФИЛОСОФИ БА ЕВРОП
Үнэ: 50,000MNT
Үргэлжилэх хугацаа: 1:49:27 мин
Лекцээр Ломоносов, Бакунин, Толстой, Достоевский, Соловёв, Чернышевский, Плеханов болон Ленин гээд л том философичидийн номууд болон тэдний шинэ Орос орон бүтээхэд хэрхэн онолуудаараа тус болсон тухай танилцуулсан.
Оросын өмнөх үеийн философичид дараагийн үедээ нөлөөлж дараагийн үеийнхэн өмнөх үеийн философийг үргэлжлүүлж чаджээ. Нэг үгээр хэлэхэд үе үеийнхэний холбоо тасраагүй.
Оросын философийн нэг онцлог бол уран зохиолтой болон улстөртэй их ойр байсан. Анхдагч философичид уран зохиол романаар дамжуулан философийн сэдэвүүдийг ард түмэнд түгээсэн. Тэдний дараагийн үеийн философичид философийг ултстөртэй холбож чадсан.
Шинэ үеийн олон филoсофичид Марксын манифестийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн.
Ленин 1917 онд байгуулсан шинэ Орос ороны анхны ерөнхий сайд болсон. Түүний зорилго бол хааныг унагана, шашиныг хязгаарлаж түүний дараа ажилчин тариачины улс байгуулах байсан.
Ленин номондоо шинэ хүнийг бүтээх тухай бичжээ. Шинэ иргэнийг бүтээнэ. Ухамсартай хүнийг бүтээх.
Төрийн хийх ажил: эрүүл мэнд, байр, хувцас, хоол, сургуулийн газар гэх мэт бүх дэд бүтэцээр хангана. Бүгдээрээ ”Тэгш эрх”-ийг хэрэгжүүлнэ. Баян ядуу устана.
Иргэний хийх ажил:
- өөрөө өөрийгөө шинээр бүтээх, би өөрөө өөрийгөө л бүтээх боломжтой өөр хэн ч биш.
- унших, бодох, ухаанаа хөгжүүлэх
- Хүн чадна. Гагцхүү зориггүй. Тиймээс зоригтой бай. Үүний тулд “эрх чөлөө” хэрэгтэй. Түүнийг төр хамгаална.
Лениний эхэлүүлсэн Орос ороныг шинэчлэх өөрчлөлт цааш дэлхийн бусад олон оронд биелэлээ олсон. "Интэрнашионал" нэртэй энэ хөдөлгөөний ачаар олон оронууд тэгш эрх болон эрх чөлөөг хэрэгжүүлж чадсан.