1.8 20-Р ЗУУНЫ ФИЛОСОФИ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:56:13 мин 

Лекцээр Дэлхийн 2-р дайны дараа философи хэрхэн хөгжсөн тухай ярина. Түрүүчийн лекцээр Хятад, Орос, Энэтхэгийн философийн тухай ярисан. Энэ удаа Япон болон Монгол оронд Европын философи хэрхэн ирсэн тухай танилцуулна.

Өрнөдийн философи болон Дорнын философи хоёр хоорондоо ямар ялгаатай болон ямар адил талуудтай тухай ярилцаж ялангуяа Япончууд философийн мэргэжилийг шашинтайгаа хэрхэн тааруулж зохицуулж харин Монголчууд шашинтайгаа хэрхэн хольж хутгасан тухай жишээнүүдээр тайлбарлана.

Монгол оронд Дэлхийн 2-р дайны дараа хэрхэн их дээд сургуулиуд үүсэж шашины асуудал хүндэрсэн тухай философийн ойлголтуудаар болон орчуулсан номуудаар ярилцана.

Сартрын “Хүн байх” тухай ойлголтыг “оршихуй “гэж буруу орчуулсан мөн Хайдэггерийн “Цаг хугацаа ба Хүн байх” гэсэн номны “Хүн байх” гэсэн ойлголтыг “ахуй” гэж алдаатай орчуулсан олон жишээнүүдийг ярилцаж засаж залруулна.

Яагаад философийн үгнүүдийг шашины үгүүдээр орчуулж гүн ухаан, ахуй анхдагч ухамсар хоёрдогч цаашлаад далд ухамсар гэсэн алдаатай орчуулгууд өнөөдөр хүртэл их сургуулиудад яригдаж буй хэвээрээ тухай ярина.

Дэлхийн 2-р дайны дараа Бувуар, Арендт гэх мэт эмэгтэй философчид философийн салбарт нилээд чухал номууд бичиж нэрд гарсан тухай танилцуулна.

Виттгенштэйний “миний хэлний хязгаар миний ертөнцийн хязгаар” гэсэн ойлголтыг мөн Монгол хэлний боогдмол байдал Монгол хүний ухааны боогдмол байдал болсон тухай тайлбарлана.