1.4 ХУМАНИЗМ БУЮУ ХҮМҮҮНЛЭГИЙН ЭХЛЭЛ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:59:12 мин 

Лекцээр хуманизм буюу хүмүүнлэгийн тухай ярина. Хүн шиг хүний тухай ярилцана. Хуманизмийн философчид хүнийг амьтанаас ямар ялгаатай вэ гэсэн асуултанд амьтан гэдэг амьтанаар явж байгаад амьтанаараа үхдэг гэсэн. Жишээлбэл чоно чоноороо амьдараад хүнд алуулчихгүй бол чоноороо үхнэ. Хэзээд чоно хэвээрээ. Гэтэл хүн хичээхгүй бол хүн биш болж дуусах боломжтой. Хүн хэзээ ч хүнээрээ байх ёстой. Тиймээс хуманист философчид хүн хүн шиг явахын тулд сурган хүмүүжил болон боловсрол хоёр шаардлагатай гэж бичсэн. Хүн бусадын бүтээл биш өөрийнхөө бүтээл болох боломжтой. Энд л эрх чөлөө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм үед эрх чөлөө ярина. Гэтэл энэ эрх чөлөөг боож хааж хүнийг хэн ч биш болгодог.

Энэ лекцээр “Drive” гээд филмийн тухай ярина. Филмийн дуунд “you are real human being” гэж дуулдаг. Филмийн гол дүр эмэгтэй хөрш айлын залуугаас “чи яагаад надад тусалсан бэ” гэж асуухад “би зүгээр л тусалсан” гэж хариулдаг. Тиймээ ямар ч шалтгаангүй тусалсан. Тиймээс тэр залуу хүн шиг хүн. Харин хүн бишүүд заавал цаанаа шалтгаантай зорилготой туслана. Хүн бишүүд бүр цаашилбал тус биш гай болно. Сэргэлэн, зальтай, худал, бусадыг хохироодог баян эсвэл лам цаашлаад улстөрчидийг хүн гэж хэлэхэд хэцүү дээ. Хүмүүнлэгийн их сургуулийн лекцүүд тэгээд хүн болох талаар лекц ордог болов уу? Энэ тухай ярилцана.