1.3 ДУНДАД ЗУУНЫ ФИЛОСОФИ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:38:44 мин 

Дундад зууны үеийн философи Христийн шашин гэсэн ганцхан Гоодтой буюу бурхантай зэрэгцэн явах том асуудалтай тулгарсан. 1000 оноос 1500 он хүртэл Европт Христийн сүм хийд хүчтэй хөгжиж мухар сүсэг хэт өндөр авсан үед философи зогсолтгүй ажилаа хийсээр Европын Дахин сэргэлт буюу “Renaissance”-ийг эхлүүлж чадсан. Энэ “Дахин сэргэлт”-ийн гол зорилго юу байсан гэхээр Грекийн болон Ромын өндөр соёлыг дахин сэргээж Христийн шашины мухар сүсэгээс салах хувьсгал байсан. “Дахин сэргэлт”-ийн цаг үеэс Орчин үе буюу Модерн эхэлсэн.

Орчин үе эхэлсэнээр эрх чөлөө биелэгдэж хүн төрөлхтөн “урлаг” гэсэн цоо шинэ салбарыг бүтээсэн. Тэр үеийг жинхэнэ урлаг эхэлсэн үе гэдэг. Философчид үүнээс өмнө төр болон хаантай тэрсэлддэг байсан бол одоо шашин гэсэн том эсэргүүцэлтэй тулгарсан. Аз болоход тэрсэлддэг хаадууд хоорондоо дайн хийж тэдний эзэнт гүрэнүүд нурж унасантай адил бас шашин сүм хийдийнхэн хоорондоо шашины дайн хийж нурж унацгаасан. Ингээд философи төр болон шашин гэсэн хоёр том дайсанаас салж Орчин үе-ийн эхлэл болох “Дахин сэргэлт”-ийг эхлүүлж чадсан. Лекцийн төгсгөлд дүгнэлт болгож Монголчууд “Дахин сэргэлт”- ийн хөдөлгөөн болон Орчин үе-тэй хэдийд учирч өөрийн орондоо хэрэгжүүлсэн тухай ярилцана.