Соён гэгээрэлд 100 ухаарал
Үнэ: 25,000MNT
Хүн төрөлхтөн хэрхэн хүмүүнлэг болж чадав? Хүн ямар замаар амьтан чанараас хүн чанарт хүрч очив? Хүн төрөлхтөн хэрхэн мэдлэг бүтээж чадав? Хүн яаж танин мэдэхүйг эхлүүлэв? Энэ бүгдийг хэн хийв?
Дэлхийн уран зохиол хэдийд үүсэв? Хамгийн анхны номууд хэдийд бичигдэв? Хэн анхны номуудыг бүтээв? Уран зохиол хэрхэн нийгмийг өөрчилж чадав? Уран зохиол хэрхэн хүнийг хүмүүжүүлж чадав? Уран зохиол хэрхэн хүний анд найз болж чадав?
Өнөөдөр дэлхийн уран зохиол харуулах юутай вэ? Өнөөдөр хэн ямар ном бичнэ вэ? Ном уншаад хүн юу ойлгох вэ? Ном уншвал юуг сурч авах вэ?
Дэлхий дээр анх хэрхэн танин мэдэхүй үүссэн бэ түүний анхны төлөөлөгчид хэн байсан бэ гэх мэт асуултын хариултыг энэ номноос мэдэх боломжтой. Тэдний танин мэдэхүйд хэрхэн хүрсэнтэй адил уншигч бас яг тэдний явсан замаар аялж танин мэдэхүйд хүрэх боломжтой гэдгийг энд хэлэх байна.
Хорвоод амьдарч яваа бидний хувьд зөвхөн өөрийгөө таних биш бас бусдыг таних хэрэг гардаг. Номноос өөр бид хаанаас ийм цэгцтэй, товчхон мөртлөө иж бүрэн дэлгэрэнгүй мэдлэгийг авах билээ.
Хүмүүнлэгийн тухай энэ номноос уншигчид нийгмийн асуудалтай мөн улстөр болон хуулийн ойлголтууд анх хаанаас үүсэлтэй вэ гэдэгтэй танилцах боломжтой тул иргэншил болон нийгэмшилд тус болно. Агуу том бүтээгчид яагаад хүмүүнлэгийн тухай ном бичиж, танин мэдэхүйд уриалан дуудсан бэ гэхээр хааныхаа үгэнд битгий ороод, айгаад бай бас шашинд мадлуулж сүсэг бишрэлд автаж өөрийгөө бусдын хүүхэлдэй бүү болго гэж анхааруулж болгоомжлуулж буй.
Тэдний ном хүмүүст урам хайрлаж, аварч чадсан. Тэд ард түмэндээ хамгийн ихээр тус болж тэднийг сайн сайхан амьдарч өөрийнхөө замаар явах боломжуудыг олгож чаджээ. Хүмүүнлэгийн онолчид эрх чөлөө, тэгш эрх болон ахан дүүсэг хамтын амьдралын суурийг тавилцсан. Хүмүүнлэгийн сэдвээр бичигдсэн номууд анх удаагаа хэдийд зөвхөн эрдэнэт хүнийг л анхаарлын төвд авчирсан тухай өгүүлнэ.