1. 2 АНТИКИЙН РОМ БА АРАБЫН ФИЛОСОФИ

Үнэ: 40,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:52:33 мин 

Хоёрдугаар лекцээр Грекийн философи болон Арабын философийн тухай ярина. Грекийн философийн номуудыг Арабын философичид хэрхэн орчуулсан тухай танилцуулж чухал философичидийн намтартай танилцана. Платоны академи, школа болон Аристотелесийн лице хэрхэн байгуулагдсан тухай танилцуулна.Арабын философичид ялангуяа Грекийн философич Платон, Аристотелесийн номуудыг маш их орчуулсан. 

Арабууд цааш өөрийн философийг бас үндэслэж чадсан. Үүний гэрч гэвэл Иракийн Багдад хотод байгуулсан тухайн үедээ дэлхийд байхгүй том номын сан босгосон. Энд Арабын том соёл үүсээд зогсоогүй дэлхийн түүхэнд том соёл үүссэн. Арабын философи цааш Төв Азийн оронуудад тархсан. Төв Азийн оронууд яагаад нэгдсэн том соёлтой вэ гэхээр нэгэн философитой болж чадсан. Үүнд философич Ал Фараби том нөлөө үзүүлсэн. Лекцийн төгсгөлд Монгол оронд хэдийд Грекийн, Арабын болон Төв Азийн философи орж ирсэн тухай дүгнэж ярилцана.