Хөгжилийн гарц: Чингисийн этик хэрэгтэй
Үнэ: 25,000MNT
Цайтгайст гэж тухайн цаг үеийн билиг оюуны төлөвийг хэлдэг. Нэг үгээр хэлэхэд билиг оюуныг юу эзэлчихэв? Өнөөдөр Монголын цайтгайст юу вэ гэвэл танин мэдэхүйн хямрал ба зөв буруугийн алдагдал. Үүнээс гарч хөгжих замдаа орох нэгэн гарц бол Чингисийн этик. Монгол орон хөгжих гэдэг Монгол хүн хөгжих. Монгол хүн хөгжих гэдэг ухааны хөгжил. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ухаан хэрхэн өөрчлөгдөж иргэншилтэй золгов? Өнөөдөр яагаад гэнэт иргэншил зогсов? Өөрийн ухаан хаачив?
Интернэт, гуугл, википедиа гэх мэт хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцах ийм их боломж байхад яагаад түүнд суралцахгүй өөрийн санаагаа тулгана вэ? Гадаад орнуудтай танилцаж, суралцаж, дипломтой болсон хүмүүс яагаад Монголд ирэнгүүтээ нийгмийн зөв бурууг шүүмжлэхгүй харин хүлээн зөвшөөрч сайн муугийн нийтлэг дүрмийг умартаж хөгжил дэвшилээс ухарна вэ?
Яагаад хүн төрлөхтөний олон мянган жил бүтээсэн мэдлэг боловсролыг үгүйсгэх болов? Яагаад хүн төрөлхтөний нийгмийн хамтын оршихуйн зөв буруугийн болон сайн муугийн дүрэм нормууд алдагдав? Мэдсэн мөртлөө зориуд завхруулж буй юу эсвэл мэдэхгүй учраас алдаж буй юу?
Хэдийгээр олон хүн бүгдийг цаанаасаа өгөгдчихсөн мэт хүлээн авч, ерөөсөө бүх зүйл зөв хийгдэж буй мэт хүлээн зөвшөөрдөг ч гэсэн хэзээ ч урваж шарвахгүй ноён нуруугаа барин үлддэг хүмүүс байдаг бололтой. Ийм хүмүүс л үндэстэний амин сүнсийг тээдэг болов уу.
Монгол хүний ухааныг өөрчилөх үйл хэрэг биднийг хүлээнэ. Монгол хүний ухаан өнгөрсөнд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Өнөөдөр ямар төлөвт байна вэ? Ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Эдгээр асуултуудад хариу өгөх эцсийн зорилготойгоор энэ номыг бичлээ.