Монголын гэрээ
Үнэ: 20,000MNT
1990 оноос социалист систем задран унаж дэлхий дээр амьсгаа авахын аргагүй өөрчлөлт явагдсаныг түүнээс хойш төрсөн залуучууд сэхэж ойлгоогүй. Яагаад гэвэл тэдэнд харьцуулах өнгөрсөн цагийн санамж үгүй. Капиталист болон социалист системүүдийн хоорондын хүйтэн дайн хурцдаж хэрхэн мөргөлдөөнтэй жилүүд үргэлжилсэнийг залуу үеийнхэн яахан мэдэх билээ. Түүхийн нугачаанаас зөвхөн улс орон биш хувь хүн ч зайлах замгүй. Нэгэнт түүх эхэлсэн бол цааш үргэлжилнэ үүнд ганц нэг хүний хувь заяа ярих ямар ч боломжгүй.
Өнөөгийн улстөрийн төлөв байдал ерөөсөө ч хямралд анхнаасаа оршиж буйгаа ухаараагүй бөгөөд өнөөдөр ч ил тод гаргаж ярьсангүй. Социализмын болон ардчилалын онолуудыг жишиж сайн муу талуудыг хэлцэж үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Социалист нийгмийг хүчээр зогсоосон харин ардчилсан нийгэм өөрийгөө зогсоосон. Цаашид энэ хоёр онолыг хослуулж өөрчлөлт шинэчлэлт явагдаж мөн үргэлж ярьцгаадаг хөгжлийн гарцаа олж тогтоох улстөрийн алсын хараа шаардагдана.
Өндөр ёс суртахуунтай бас оюуны түвшингээр үнэлэгдэх чадварлаг улстөрийн бодлого хийгдэх 21-р зууны шинэ улстөр цаг үеэ хүлээнэ. Баян оронууд ядуу оронуудыг цөлмөж улстөрийн хямралаар дүүргэдэг тэр олон улсын ёс бус харьцааг цэгцлэж дэг журамтай улстөрийг бэхжүүлэх явдал чухал болжээ.
Монгол хүний дээдийн дээд юу вэ? Бүх монгол хүмүүсийг холбодог тэр холбоос юу вэ? Монголчуудын хамгийн анхдагч, хамгийн эхний оюуны цэг хаана бас хэзээ байв? Оюуны ундрага, үндсийн үндэс хэнээс эхлэлтэй вэ? Түүнийг хайж улстөрийн эхлэлийг тавих онолын гаргалгаа болгож энэ номыг бичлээ. Тэр гаргалгаа бол энэ номоор танилцуулж буй “Монголын гэрээ”.