Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ
Үнэ: 20,000MNT
Азийн философичидийн ээлжит хурал Японы Фукуока хотод 2011 он 4 сарын 13-наас 15-ны хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн боловч Япон орон байгалийн гамшигт өртөж хямралд орсон тул хуралыг намар хийхээр хойшлуулсан. Энэ хуралд би 2 ширхэг илтгэл бэлтгэсэн. Намар хурал хийгдэхээр болсон тул тэр үед очиж нэгэнт бэлтгэсэн илтгэлүүдээ тавихаар төлөвлөсөн хэвээрээ.
Германы философич Хэгэлийн1 хэлсэн “Философич хүн тухайн цаг үеээ бодолдоо нэгтгэх хэрэгтэй” гэсэнийг баримтлан дээрх философичидын хуралд Монгол хүмүүсийн иргэншилийн болон нийгэмийн асуудалуудыг философичийн нүдээр хэрхэн харж буйгаа онолын түвшинд анализ хийж ямар гаргалгаа хийснээ илтгэл болгон бэлдсэн.
Философичидийн хурал хойшлогдсон хэдий ч нэгэнт бэлдчихсэн бодол цааш үргэлжилж дараа дараагийн бодолууд дагтаршсан тул түүнийгээ ном болгож бүр өргөжүүлж бичихээр шийдэж энэ номоо эхэлсэн. Диалэктик матэриализм гэж юу вэ? Яагаад диалэктик матэриализм ирсэн үгүй вэ? Ерөөсөө түүхэн матэриализм ирсэн үү? гэсэн үгүйлсэн асуултуудад хариу өгөхийг энэ номоороо зорисон.
Хоцрогдолуудаа ардаа орхиж шинийг хүлээн авч шинэчлэгдэхийг “орчин үе” гэж нэрлэсэн. Номын эхэнд хэрхэн орчин үеийн болцгоох вэ гэсэн соён гэгээрэлийн асуултыг дэвшүүлэн тависан. Дэлхийн моод Монголоор дуусдаг гэж хувцас эд хогшилийн моодийг хэлдэг гэтэл жинхэнэ “модэрн” яагаад ирсэн үгүй вэ? Үүний шалтгаан юу вэ?
Модэрн бодол, мэдлэг боловсрол яагаад ирсэн үгүйгийн шалтгаануудыг хайж түүнд хариулт өгөх зорилготой энэ номын сэдэвүүдийг сонгосон. Мэдлэг, урлаг болон нийгэм гэсэн гурван чухал сэдвүүдийг хэзээнээс хамтруулан бичих гэж хүссэн хүсэл энэ номоор биеллээ.