Монголчуудын хар хайрцагны бодлого
Үнэ: 20,000MNT
Монголчууд өнөөдөр “Хар хайрцагны” бодлого боловсруулж түүнийг сахин хамгаалах тийм хариуцлагатай цаг үе иржээ. Монгол үндэстэнийг хөгжилийн зам руу залах тийм ухамсарт үйл ажиллагааг мэдлэг боловсрол эзэмшсэн Монголчууд өөрсдөө л хийх үүрэгтэй.
Монголчуудын “Хар хайрцагны” бодлого “төр төмөр нүүртэй” гэсэн нэрийн дор сүүлийн 20 жил алдагдсан. Хар хайрцагны бодлогыг үргэлжлүүлэх түүхэн хариуцлага бас түүнийг үнэхээр ухамсарлах тэр ухамсар үгүйлэгдэнэ. Ухамсарлах гэдэг моралийн дүрэмүүдийг сахих.
Ямар төр өнөөдөр шаардлагатай вэ? гэсэн асуултыг хариулахаар би энэ номоо эхэлсэн. Хойд Азийн Монгол болж хөгжил дэвшил рүү тэмүүлцгээе гэж номоо төгсгөсөн. Хөгжиж дэвшихийн тулд Монгол үндэстэнд зориулсан “Үндсэн хууль” нэн даруй шаардлагатай болжээ.
Философийн бүхий л онолуудыг хэрэглэж бас том философичидийн бүтээлүүдийг ашиглаж Монголчуудын хар хайрцагны бодлогыг дараах гурван асуултаар хариулахыг энэ номонд хичээлээ.
1. Монголын асуудал
2. Монголын шийдэл
3. Монголын ирээдүй
Орос болон Хятад оронуудтай Хойд Азийн Монголыг хамтран босгох хариуцлагатай эрин үе иржээ. Хойд Азийн амбиц бол том амбиц. Яагаад гэвэл олон улс оронуудад оршин сууж буй Монгол ах дүү нарт шинэ боломж шинэ урам хайрлах ирээдүйтэй. Монголын ирээдүй Монголчууд бидний гарт.