Философийн мэдээ сэтгүүл:5

Үнэ: 10,000 8,000MNT

Философич Маркс хэлэхдээ: “Философичид ертөнцийг бидэнд өнөөдөр хүртэл тайлбарласан харин өнөөдөрөөс эхлэж тэд ертөнцийг өөрчлөх хэрэгтэй” гэсэн. Марксаас хойш философи дэлхийн түүхэнд өөрчилөлт хийж чадсан. Тэгэхдээ бүр хөгжлийн түүх. Хаад, ноѐд, түшмэдүүд тансаг амидрах биш бас жирийн хүн ч гэсэн тэдэнтэй адилхан тансаг амидрах бүрэн боломжтой гэсэн билигийн сургаал дэлхийгээр тархсан.

Философичид бичихдээ “түүх гэдэг хөгжил гэсэн үг ба хөгжил зогсвол түүх зогсоно”. Эцсийн эцэст тэр хөгжил бол хүний оюуны хөгжил. Тиймээс Монголын түүх өнөөдрийг хүртэлх хөгжлийг илэрхийлэх ѐстой. Харин тавигдах нэг асуулт бол “20 жилийн өмнөхөөс Монгол хүний оюун хөгжсөн үү?” гэсэн асуулт. Хэрэв хөгжөөгүй гэвэл бидэнд түүх үгүй. Тэгвэл Монгол өөрийн түүхтэй болохын тулд мэдлэгээр, оюунаар хөгжих хэрэгтэй. Энэ хөгжлийг буюу өөрчлөлтийг Марксын хэлснээр “философичид” гүйцэтгэх ѐстой.