Философийн мэдээ сэтгүүл:3
Үнэ: 10,000MNT
Философийг мэргэжлийн төвшинд хэрэглэж сурсанаар хүмүүс хоорондын ярилцлага амжилттай явагдах боломжтой ба санаануудаа чөлөөтэй бас туйлшрахгүйгээр дүрсэлж чаддаг. Хэн хэнийгээ тэвчээртэй сонсох, хүлээцтэй асуултууд асуух мөн аргумэнттэй хариулт хариулах бас л философийг хүн хэр эзэмшиж чадсаны чадвар. Бусдад мэдэмхийрч өөрийгөө бол мэдчихсэн гэж хийсвэрлэж бусдад зааж тулгах ч мөн л насанд хүрээгүй хүний төрх. Ерөөсөө мэдлэггүй хүн л сэдэвээсээ халиж сүүлдээ юуны тухай яриж буйгаа мартдаг. Үүнийг шалтгаан гэвэл мэдлэггүй хүний дотоод зөрчил. Тийм л хүмүүс сэргэлэнтэх гэж эсвэл залидах гэж оролдоно.
Философоор бодох аргууд Монголын Шинжлэх Ухааны академи блон Их Сургуулуудад ирсэнгүй. Философи нэрийн дор хоосон хөөс үлээсээр. Эдгээр газруудад социализмаас үлдсэн мэдлэгүүд шинэчлэгдсэнгүй. Ном сэтгүүлүүдийн хавтас болон цаасны өнгө л сайжирсанаас биш дотоод агуулгад дэвшил явагдсангүй. Монгол хэл ч гэсэн хөгжсөнгүй харин улам утгаа алдаж дүрэмүүд ч гэсэн сарнижээ. Их сургуулиудын лэкц уншигчид мэдлэг биш харин өөрсдийнхөө төсөөлөлүүдийг оюутануудад тулган цээжлүүлж шалгалт нэрээр буцааж яриулан яг л арван жилийн сургуулийн үргэлжлэл явагдсаар. Ерөөсөө монголын боловсролын систем баталгаатай болон үнэн мэдлэг рүү ойртсонгүй харин улам холдсоор.