Философийн мэдээ сэтгүүл:1
Үнэ: 10,000MNT
Өнөөдөр амьдралын тухай эсвэл бурхны тухай ганц хоѐрхон үг хэлээд л түүнийгээ философи гэх хүмүүс дэндүү олширч, тэр ч бүү хэл дэлхийн философийн мэргэжилтнүүдтэй нүүр тулан ярьж яваагүй хүмүүс философийн тэнхим, эсвэл философийн хүрээлэн байгуулан философийн мэргэжлийн салбарыг гутаасан хэвээр. Зөвхөн өөрийнхөө хагас дутуу номноос юу ч ойлгоогүйгээ залуу үед тулган цээжлүүлж, түүнийгээ шалгалт нэрийдлээр буцааж яриулан дүн тавьдаг философич нэртэй арчаагүй хүмүүс нүгэл хийсээр л. Тэд залуу үеийн амыг хааж айлган сүрдүүлж, оюутны эрхийг доромжилж, наад захын хүний эрх болох хувийн бодлоо хэлэх эрх, чөлөөг хүртэл боогдуулсаар. Үүнийг зогсоож шинээр эхлэх цаг нэгэнт болжээ.
Философийн хоббитой эсвэл сонирхолтой байх нэг хэрэг. Гэтэл түүнийг мэргэжлийн төвшинд суралцах нөгөө хэрэг.
Философи заана гэсэн нэрийдлээр шашин, зурхай, эсвэл хувийн буруу ойлголтоо оюутан залуучуудад дамжуулж, “арга билэг” гэсэн хувийн бүдүүлэг төсөөллөө лекц нэрээр үг эвлүүлэн худлаа зүйл ярьсаар л. Тэд хэзээ ч ямар номноос орчуулснаа хэлэхгүй, бас ямар хэл дээр хэрхэн орчуулснаа ч ил гаргахаас ичицгээнэ. Оюутнуудад гадаад хэл дээрх номын бүлгийг тараан орчуулуулж, түүнийгээ лекц болгон заадаг уламжлал хэвээр.