Лекц: Хүн байх хугацаатай
Үнэ: 50,000MNT
үргэлжилэх хугацаа: 1:04:05мин
Хүн байх хугацаатай сэдэвтэй лекц философич Хайдэггер Martin Heidegger -ийн 135 жилийн ойд зориулж уншлаа.
Лекцийн гол сэдэвүүд "Хүн байх" гэсэн сэдэвээс "Монгол хүн байх" гэсэн сэдэв рүү орно. "Байх ба хугацаа" номыг 2011 онд Герман хэлнээс орчуулсан тухайгаа хуучилна.
Нэгэнт хугацааны тухай ярих тул хугацааны философич Хайдэггерээс гадна хугацааны физикч Эйнштэйн Albert Einstein -ий тухай бас ярина.
Хугацааг яагаад ч товчилж болохгүй хэзээ ч хугацаанаас мултрах боломжгүй хүн тэгээд өгөгдсөн хугацаандаа юу хийдэг вэ. Бугуйн цагаа урагшлуулж хойшлуулж болох ч харин хугацааг даан ч боломжгүй.
Хүн тэгээд хугацааг дүүргэж өнгөрүүлдэг үү эсвэл хоосон өнгөрүүлдэг үү өөрөөр хэлбэл хэрхэн дүүргэж чаддаг болон чаддагүй тухай хугацааны онолоос авахуулаад хугацааны бурхан хүртэл олон сэдэв хөндөнө.