Лекц: Кантын ухамсар
Үнэ: 50,000MNT
Германы философич И.Кантын 300 жилийн ойд зориулсан лекц.
Лекцийн сэдэв: Кантын ухамсар.
Энэ лекцээр Кантын чухал 3 Критик буюу орчуулгаар 3 шүүмжийн тухай ярина. Түүний 3 цуврал ном философийн сонгодог зохиолуудад багтдаг.
Ном 1: Цэвэр Ухамсар-ын критик.
Ном 2: Практик Ухамсар-ын критик.
Ном 3: Ялгах чадварын критик.
Германы "Vernunft" гэсэн ойлголтыг оюун ухаан гэж буруу орчуулж дассан. "Vernunft" Англи хэл дээр "Reason" гэж орчуулагддаг. Гэтэл энэ орчуулгыг ухамсар биш бүр учир шалтгаан гэж орчуулаад ухамсар алга болох жишээтэй.
Энэ лекцээр ухамсар, оюун ухаан болон хиймэл оюуны талаар тайлбар хийнэ. Ямар ялгаатай вэ?
Ухамсар гэж юу вэ?
Оюун ухаан гэж юу вэ?
Хиймэл оюун гэж юу?
Эцэсийн эцэст ухамсар гэхээр хүний ухамсартай байх тухай шүүдээ. Тэгвэл хэрхэн ухамсартай байх вэ? Хэн ухамсартай байдаг билээ?