Лекц: 10. Монголын үнэн
Үнэ: 70,000MNT
Лекц 10-ын сэдэв: Монголын үнэн ба Хөдөөнизм. Mongolian Vertigo Khuduunism. Mongolian Vertigo: Mongolia and Mongols.
Энэ лекцээр Чингисизм, Монголизм, Хөдөөнизм гэсэн 3 сэдэвийг задлана.
1921 оноос хойш шинээр үүссэн Монгол улс нэг талдаа нөгөө талдаа Монголчууд нэртэй хүмүүс гэсэн хоёр том судалгааг танилцуулна.
Монгол улс гэвэл иргэдтэй өнөөдөр энэ улсад идэж ууж хооллож яваа хүмүүс. Монголчууд гэвэл Монгол улсын хилийн гадна яваа өөр улсын иргэн байх боломжтой. Би Монгол гэсэн хүмүүс Африкийн улсын иргэн ч байх боломжтой.
Энэ Монгол улс бол БНМАУ-ын үргэлжлэл. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг түүхтэй. БНМАУ-ын түүх бол бичигдсэн бодит баримттай бүтээн босголтын түүх. БНМАУ гэсэн улс Үндсэн хуулийн иргэдтэй, сургуулийн системтэй, эрүүл мэндийн салбартай, батлан хамгаалах аж үйлдвэр гээд бүхий л ямар ч оронд байх ёстой бүтэцтэйгээр байгуулагдсан. БНМАУ өөрийн гэсэн нийслэл хоттой болсон. Улаанбаатар хот бол бодит түүхтэй Монгол улсын нийслэл. Одоо 100 жил болж байна. Тэгэхээр 100 жилийн Монгол улс. Түүнээс урагшаа яривал олон ардууд.
Энэ Монгол улс бол Чингисийн үргэлжлэл биш.