Лекц: 9. Хуманизм ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Лекц 9-ийн сэдэв "Хүн ба Хөдөөнизм" Human Khuduunism.
Хөдөөнизм гэсэн Монголын философийн онол "Арабын философи ба Хүн" гэсэн гарчигтай шар номын сэдэвүүдээс урган гарна. Арабын философийн эхлэл Персийн Заратустра, Мани, Ал Фараби, Ибн Сина гээд л анхдагч философийн ойлголтуудыг тайлбарлана.
Монголын Хөдөөнизм "Хүн" гэсэн асуултанд ямар тайлбар өгөх вэ гэсэн асуултаар лекц эхлэнэ. Эндээс Монгол хүн гэсэн асуулт руу орно.
Персийн Заратустрагаас эхлэлтэй галыг шүтэх. Хурмастын философи. Ибн Халдун болон Төв Азийн хаант улсын Тамирлин хоёрын уулзалт ямар хэл дээр явагдсан. Хутагт Билигийн ном гээд л философи бичиг үсэг үлгэр домог ихтэй өнөөдөр Исламын гэж нэрлэгддэг том соёлыг ярина.
Цоо шинэ залуухан 1921 онд байгуулагдсан Монгол улсын түүхийг Торгоны замаас л эхлэх болов уу. Үг үсэг нэрлэгээ үлгэр домог бүгд л торгоны замын том соёлоос иржээ. Сүүлд Манжийн соёл холилдсон.
Монгол хэл олигтой судлагдаж чадахгүй өөрөөр хэлбэл чадаагүй явдал бас шалтгаантай. Монгол хэлний эрдэмтэд гэж нэртэй Бямбын Ренчин, Дамдинсүрэнгээс авахуулаад Чой Лувсанжав хүртэл хэлний асуудал дээр маш хариуцлагагүй хандажээ. Тэд бие даасан тусдаа Монгол хэл байдаг мэт хоосон мэдэмхийрэн муйхарлан бүдүүлэгтсэн. Удахгүй улам ил болгоно.