Лекц: 8.Коммунити ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
"Бид ба Хөдөөнизм" Community Khuduunism. Онлайн. Zoom.
Бид гэсэн сэдэв маш том сэдэв. Түүхэнд олон ард түмэн Бид болж чадалгүй устсан.
Бид дотор Би үүснэ. Би-нүүдээс Бид үүснэ. Бид дотор эрх чөлөөт тэгш эрхт шударга ёст Би-г бүтээнэ. Би бүтэлгүйтсэн ард түмэнд Бид үүсэхгүй. Бид болж чадаагүй ард түмэн бусадын тоглоом боол зарц.Эрх чөлөөтэй тэгш эрхтэй Би-нүүд үүсэж чадаж байж л Бид үүснэ. Би үүсэхэд хамгийн түрүүнд боловсрол хэрэгтэй. Мэдлэгтэй л болох чухал.
Өмнөх лекцээр "Бие хүн" нэртэй Би үүсэхэд ямар хүндрэл сэтгэлзүй болон ухаан зуйн асуудал гардаг тухай тайлбарласан.
Энэ лекцээр Бид үүсэхэд хүн төрөлхтөний том философичид ямар ямар онолууд гаргасан тухай ярина.
Эртний Энэтхэг, Перс, Хятад, Араб гээд л том ард түмэнүүд Бид-ийг үүсгэж чадсан тул өнөөдөр хүртэл олон зуун сая хүн амтай том ард түмэнүүд хэвээр үлдэжээ.
"Хятадын философи ба Бид" гарчигтай шар номондоо би яагаад Хятад орон "Бид"-ийг чухалчилсан гэхээр Бид баттай үүсэж чадвал тэндээс чадварлаг Бие даасан Би үүсэх боломжтой гэж тайлбарласан.