Лекц: 7.Индивидуализм ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Лекц 7-ын сэдэв "Бие хүн ба Хөдөөнизм" Individualism Khuduunism.
Бие хүн үүсэх цаашлаад Би хэн бэ гэсэн асуултанд бүрэн хариулах олон сэдэвүүдийг хамтатган ярина.
Хүний ухааны олон төрөл үйлдэлүүд болох бодох, зорих, хүсэхээс авахуулаад сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж санамж гээд л маш олон ялгаатай ойлголтуудыг нэгтгэн ухаан судлалаар Бие хүнийг гаргах гэж олон онолууд яригддаг.
Энэ том ойлголтыг зөвхөн сэтгэл зүй сэтгэл судлал гэж нэрлээд хөнгөн шингэн ламаас ялгаагүй зөвлөлгөө өгдөг энэ л олон сэтгэл зүйч нарын хийж буй гэмт хэрэгүүдийг тайлбарлана.
"Энэтхэгийн философи ба Би" гэсэн энэ шар номондоо Дорнын философоос гаралтай ухаан судлал түүнтэй зэрэгцүүлэн Европын философоос гаралтай Психолог гэсэн ойлголтуудыг ярина.
Фройдын психоанализ Монгол хүмүүст ялангуяа малчин гаралтай дөнгөж 100 гаруй жилийн өмнө мэдлэг боловсрол мэргэжил шинжлэх ухаантай танилцсан ард түмэнд шууд л Барууны гэгдэх сэтгэл зүйн ойлголтуудыг бүдүүлгээр орчуулан ярих бүр оношлох зөв үү.
Энэ лекцээр Монгол хүний Бие хүн үүсэхэд учирдаг дарамт шахалт сурган хүмүүжил гэх мэт олон сэдэв ярих тул урт лекц болох шинжтэй.