Лекц: 6. Жастис ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Монголын философийн онол - Хөдөөнизм гэсэн гарчигтай цуврал 10 лекцийн энэ удаагийн сэдэвт Монголын нийгэмд "Шударга ёс " ярихад яагаад маш хүндрэлтэй тухай ярина.
Мэхлэх сэргэлэнтэх залилах хуурах хохироох орхигдуулах үгүйсгэх мухар сүсэг зан заншил уламжлалт ёс энэ бүгд Монгол улсад шударга ёсыг дардаг бүр устгадаг.
Худал дипломоос авахуулаад худал цол шагнал албан тушаал бүгд шударга ёсыг эрхэмлэж аваагүй. Яг шалгавал бүгд баригдана. Юу ч чадахгүй хүмүүс хөдөлмөрийн баатар ардын багш гэж цолтой шагналтай цалинтай.
Орчин үеийн биш худал өвөг дээдэс худал 100 эрхэм яриад л ноён дээдэс гэж хуйлраад л баян тарган хөрөнгөтэй мөнгөтэй гэж шүтээд л. Ардчилал феодализм авчирчээ.
Шударга ёс гэдэг маш том эрдэм. Эрдэм гэсэн ойлголт ёс суртахууны үнэт сэдэв. Монгол хэлний гэдэг хүмүүс эрдэм гэсэн ойлголтыг ойлгох битгий хэл барагцаа ч байхгүй болохоор мэргэжилдээ сайн хүнийг эрдэмтэн гэж арай л худал нэрлэж иржээ. Үүндээ бүр дасжээ. Дассандаа дарлуулна гэж үг бий.
Мэргэжилдээ сайн гэхдээ ямар ч эрдэмгүй байх боломжтой. Түүх яриад л түүхэн роман бичээд л үг бүтэн бичиж чадахгүй эгшиг гээж үг эвдэлдэг дүрэм яриад ганц хоёр гадаадын хуулийн ойлголтуудыг цээжилсэн хүмүүс эрдэмтэн биш. Тэд эрдэмтэй ямар ч хамаагүй.
"Шударга ёс - шударга нийгэм" гарчигтай номондоо "Шударга ёс" гэсэн том эрдэмийг тайлбарласан.