Лекц: 5.Эгалитарианизм ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Өнөөдөр одоогийн Монгол оронд тэгш эрх ярих маш хэцүү. Монгол нэртэй улсын Үндсэн хуулинд тэгш эрх биш тэгш байдал гэж хүйтэн хөндий хандсан байгаа.
Тэгш эрх гэдэг маш том хүний эрх. Зөвхөн боловсрол эрүүл мэндийн салбарт болон хуулийн өмнө тэгш эрх яриад зогсохгүй үүрэг хариуцлага хүртэл тэгш эрхээр яригдах ёстой. Социализмын үед тэгш эрх мэдээжийн байсан. Ардчилалын үеийн Үндсэн хуулийн эцэгүүд тэгш эрхээс татгалзаж их л айждээ. Илүү л эрхтэй болох гэждээ.
Энэ лекцээр тэгш байдал гэсэн үгээ хасаж тэгш эрх гэсэн үгээр орлуулж эрхийн тухай ойлголт болгох л чухал гэдэг тухай жишээнүүд дээр ярина. Хүн бүр ялгаатай гэхдээ тэгш эрхтэй. Эрх хэнийг ч ялгах ёсгүй.
Өмнөх лекцээр тайлбарласан эрх чөлөө гэсэн ойлголт тэгш эрхээр баталгаажигдана. Тэгш эрхгүй газар баячууд улстөрчид төрийн дээгүүр албатууд л эрх чөлөөтэй. Тиймээс л хэн яагаад тэгш эрх гэсэн үгэнд дургүйг ойлгоно.
Лекцийн бас нэг ярих сэдэв бол "Тэгш эрх - тэгш боломж" гарчигтай номонд бичсэн тэгш боломжын тухай. Тэгш боломж байхгүй Монгол оронд хөгжихөд хэцүү. Яагаад гэвэл мөнгөтэй дээгүүр албан тушаалтай хүмүүсийн чадваргүй хичээл зүтгэлгүй хүүхэдүүд бүх юмны урдуур ордог. Гэтэл хөгжил гэдэг чадвартай мэдлэгтэй хүмүүс дээр тогтдог.