Лекц: 3.Културализм ба Хөдөөнизм
Үнэ: 70,000MNT
Энэ лекц 3 - ын гол ярих онол 12 жилийн өмнө бичсэн "Монголын гэрээ" гэсэн гарчигтай номоо задлана. Өнөөдөр яагаад маш хэрэгтэй гэдэгт гаргалгаа дүгнэлт хийнэ.
Энэ номын дэд гарчиг "Төрийн онолын асуудал ба шийдэл".
Лекц 3 - ын сэдэв Култур гэсэн үгийг соёл гэж орчуулж ирсэн. Хэн ингэж орчуулсан бүү мэд. Ямар ч гэсэн соёлжилт, соёлын довтолгоо, хотын соёл, соёлтой иргэн гээд л нийгэмшил болон иргэншил хүсэж заасан чиглүүлсэн ойлголт болж Монгол улсын хөгжилд их нөлөөлсөн чухал ойлголт болсон.
Сүүлдээ нүүдэлчин соёл гэж хүртэл өнөөдөр ярих болжээ. Ямар соёл вэ хотын соёлоос ямар ялгаатай вэ. Нүүдэлчин соёлоос салж орчин үеийн нийслэлийн соёлтой болох бишүү. Эсвэл уламжлал зан заншил Монгол ёс гэж өөрсдөө зохиосон бүдүүлэг хоцрогдсон зан ааш гадаад төрхөө Монгол ёс гэж гайхуулж дарамталж доромжлох уу.