14.8 I.Q. хэмжээс ба хиймэл интеллигэнц

Үнэ: 70,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:32:57
Лекц 8 сэдэв: I.Q. хэмжүүр ба хиймэл интелллигэнц I.Q. test Artificial Intelligence

Өмнөх лекц "Бодит байдал 1" интернэт, гар утас, сошиал медиа эсвэл виртуэл реалити гээд л хэрхэн бодит байдал ямар олон асуудалтай тухай тайлбарласан.

Энэ лекц "Бодит байдал 2" хүний болон хиймэл интеллигэнцийн талаар тайлбар хийнэ. Интеллигэнц хэмжих гэсэн бүтэлгүй оролдлогуудын ямар будлиантай болон зүгээр асуулт асуусаар хэдэн зураг дүрс харуулаад хүүхэдийн болон насанд хүрсэн хүний ч интеллигэнцийн хэмжээг мэдэмхийрдэг алдаануудын тухай ярина. Түүнийгээ бас оюун ухааны академи цаашлаад хиймэл оюун ухаан сэтгэц гээд л мэдэмхийрээд эхлэх хүмүүс арай л боловсролгүй байна даа. Хэзээнээс эхлэв хэн эхэлүүлэв.

Оюун ухаан, оюун санаа, сэтгэл зүй, сэтгэц цаашлаад оршихуй ч гэх шиг яаж ингэж хачин хачин үгнүүдээр хүн төрөлхтөний танин мэдэхүйн тогтсон үгнүүдийг махчилж ясчилж бүдүүлэгтэн орчуулж түүгээрээ төрийн шагнал авна вэ. Монгол оронд танин мэдэхүй философи урлаг гээд ямар гоё мэргэжилийн мэдлэгтэй холбоотой үгнүүдийг орчуулна гэж  урдуур орж мэдэмхийрэн орчуулсан тэр нүгэл гэмт хэрэгүүдийг засаж залруулах цаг нэгэнт болжээ. 

Зүйлийн үүсэл гэнэ үү нэг номыг орчуулж оршуулсан бололтой. Ингэж оршуулж болохгүйштээ. Хүн үүссэн тухай дэс дараатай тайлбар номыг зүйл болгоод хаячихаж байгаа юм уу. Одоо тэгээд гудамжаар зүйлүүд алхаж байна уу. Монгол хүн биш Монгол зүйл үү. 

Энэ муухай орчуулгадаж мэдлэг устгах ажил Монгол орон хөгжихөд ямар их саад болж байнаа. Хэлнийхэн бараг л эрдэмтэд гэж өөрсдийгөө хөөрөгдсөн мэдлэгээс алс хол хүмүүсийн эхлэлийн анхдагч Бямбын Ренчин буюу Ренчинов  бололтой. Цааш сайн хайгуул хийнээ. Шүлэг эсвэл дөрвөн мөрт бичээд эхлэхээрээ бүр ч доошоо орно. Хүүхэд залуучууд шүлэг бичилгүй яах вэ. Мэдлэг боловсролтой болсоны дараа насанд хүрээд ирэхээрээ яруу найраг бичдэг баймаар. Гэтэл юу ч болсонгүй.

Сүүлдээ бүгд түүх ярин бүр дэндсэндээ. Тэд сүүлдээ бүр төр нийгэмийн зүтгэлтэн болоод явчихсан. Яг хийсэн бүтээсэн энэ улс ороны мэдлэг боловсрол цаашидын ирээдүйд юу бэлдэж үлдээсэн тэр чухал номнууд байхгүй байж яаж яваад том том зүтгэлтэнүүд төрийн шагналтан гэсэн инээдэмт хүмүүс болон хувирч байнаа. Асуугаад ямар ч хариулт алга. Хэн хэнийг зүтгэлтэн болгоод байнаа. 

Энэ лекцээр хэлний болон хүний ухааны талаар олон сэдэв ярихын хажуугаар оюун ухаан гэж хослуулан хэлж болохгүй гэдгийг тайлбарлана. Оюуны чадвар ярих бол цээжлэх сурахтай хамаатай. Ухаан яриад эхэлбэл ухаан орох болон ухаан алдахтай хамаатай гэх мэт.

I.Q. өндөртэй сайн цээжилсэн тогтоосон мөртлөө юу ч ойлгоогүй хүүхэд залуучуудыг яах вэ. Олон олон асуултууд хариугаа энэ лекцээр авна. Юу ч ойлгоогүй маш сайн тогтоосон оюутаныг яах вэ. Гэтэл цээжилсэн багш профессорууд өөрсдөө бас ойлгоогүй. Ойлгоогүйнүүд ойлгойгүйнуудыг үйлдвэрлэсээр...
Оюун ухаан гэсэн буруу орчуулга болон хүний оюун ухааныг хэмжих тестүүд алдаатай бас аюултай тухай ярина.

Хүүхэд наснаас ухаан хөгжиж сургуулийн ерөнхий мэдлэг авах хүртэл сурах цээжлэх юмыг ойлгох асуулт асуух болон хариулах гэж хичээх энэ бүгд ухаан хөгжих явц. Харин ухаан хөгжиж буйн баталгаа бол оюунлаг болж эхлэх. Үүнийг оюуны чадвар гэж тусдаа үгээр тайлбар хийх боломжтой.

Сургуулийн нас өнгөрч ухаан хөгжиж одоо цааш нийгэм рүү орж таних танихгүй хүнтэй уулзаж учирч зөв ярихын хажуугаар зөв биеэ авч явж эхлэх үед тухайн хүний оюуны чадвар харагдана. Шатар сайн тоглодог эсвэл компютер тоглоомд сайн гэсэн ч маш их хүмүүжилгүй бүдүүлэг соёлгүй байдаг жишээ олон бий.

Энэ лекцээр яагаад хүмүүс сургуулийн дипломтой ч оюуны чадвар муутай байдаг шалтгаануудыг ярина.  Оюун ухааны гэж буруу орчуулдаг  I.Q. хэмжих гэсэн тестүүд ямар ч баталгаагүй үнэлэмж байхгүй хэрхэн ухаан хөгжиж цаашдаа оюунлаг болсоны баталгаа биш. 

Интеллигэнц гэсэн ойлголтыг орчуулах бэлэн ямар ч монгол үг байхгүй. Оюун ухаан оюун санаа сэтгэлгээ сэтгэц гэсэн үгнүүдийг хамаагүй хэрэглээд байгаа хүмүүс зүгээр л үгээр тоглож байгаа болохоос цаад жинхэнэ мэргэжилийн үгийг доош хийж бараг мэргэжил устгасан үйлдэлүүд. Нэгэнт орчуулах бэлэн үг байхгүй байхад үгээр тоглохын оронд мэргэжилийн үгийг шууд интеллигэнц гэдгээр монголчлоод явах хэрэгтэй. Сошиал медиа гээд монголчилж болж байна.

Энэ лекцээр яагаад I.Q. өндөртэй хүмүүс ямар ч ёс суртахуунгүй мухар сүсэгтэй байдаг зөрчилтэй хүмүүсийн тухай ярина. Мэргэжилдээ маш сайн бүгдийг цээжилсэн тэгсэн мөртлөө зүгээр аятайхан яриа өрнүүлэх чадваргүй шулуун чигээрээ юу ч ойлгодоггүй хүмүүсийн ухаанд ямар алдаа явагдсан тухай ярина. Психолог шүүдээ..
Цээжлэх яах вэ мартчихгүй бол их л сүрхий харагдах байх. Гэтэл юу ч ойлгоогүй байх боломжтой. Тиймээс ихийг цээжилсэнээс бага ч гэсэн ойлгосон байх цаашид хэрэгтэй. Гаднаас маш их мэдээлэл авч интернэтээс олон юм харж уншиж цээжилж толгой дүүрэн мэдээлэлтэй гэдэг мэдэж авсан гэсэн мэдлэгтэй зүйрлүүлэх боломжгүй. Тиймээс мэдээлэлээр илүү ч мэдлэгтэй биш.

Мэдээлэл юу ч биш мэдлэг чухал. Үүний тулд ойлгох гэдэг том ажил их хугацаа хэрэгтэй. Гэтэл тийм цаг гаргаж ойлгох гэж хичээх сахилга бат дэг журам бий юу. Залхуурах уу. Энэ мэт мэдээлэл, мэдлэг, ойлгох гэсэн чухал сэдэв ярихгүй цаг гаргахгүй залхуурах энд тэнд харсанаа мэдэмхийрэн ярих цаг үеийн өнгө төрх болждээ. Оюун ухаан гэж хөөрөгдөж тест авах гэх мэт өнгөцхөн хоосон хэмжээс бараг % ярин хүүхэд залуучуудыг процентлох  аюултай шүү. Хоосон цээжилсэнээрээ уралдахын оронд ёс cуртахуунаараа уралдвал хэн хэндээ хэрэгтэй. Үүнийг эмошны интеллигэнц гэж бас нэрлэдэг.

Хүүхэд залуучуудыг хөөргөн оюун ухааны сургуулийг төгссөн гэх арай л хямдхан. Мөнгө олох гэсэн хувийн сургуулиудын л нэг жишээ болов уу.  Ерөөсөө I.Q. өндөр гэдэг шууд мундаг гэсэн үг биш. Хүний ухааныг буюу тархийг хэмжих боломжгүй.  Хүүхэд залуучууд зүгээр л бага ч гэсэн толгойгоо ажиллуулах л чухал түүнээс биш бэлэн гар утас бэлэн интернэт бэлэн гуугл бэлэн видеонууд бэлэн слайдууд ухаан хөгжүүлэхгүй бие хүн үүсэхэд саад болно. 

Өөрөө бие дааж бодож сурах бодол хөгжих л ухаантай болгоно. Бодож чадахгүй гэвэл шинэ үүсэхгүй. Шинийг сурахгүй. Шинийг бүтээхгүй.

Дор зураг оруулав. Цээжилдэг тогтоодог хүмүүс зураачийн нэрийг яв тав хэлээд зурсан он жил хаанахын хэн гээд л дуржигнуулаад л эхлэнэ. Гэтэл уран зураг ойлгоогүй. Яг л хэлнийхэнтэй адил зурагийн гарчигийг махчилан орчуулж урлагийг сүйтгээд эхлэнэ. Морины зураг харчихаад ямар гоё морины зураг вэ гээд эхэлдэг. Бодит морийг харахтай ямар ч хамаа байхгүй. Нэг саарал дээлтэй өвгөн зурчихаад бараг л мөргөх гээд л. Гэтэл нэг зураачийн хэдэн төгрөгөөр зурсан зураг шүүдээ...