14.6 Далд ухаан ба ухаан судлал

Үнэ: 70,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:35:31

Лекц 6 сэдэв: Далд ухаан ба ухаан судлал /Unconsciousness and Psychology/

Хүний тухай 3 багц лекцийн сүүлчийн лекц. Өмнөх 2 лекцээр Хүн гэж хэн бэ болон Хүн ба нийгэм гэсэн хоёр лекц уншсан. Энэ лекц Хүн ба өөрөө. Хүн өөрөө хэн бэ ямар ухаантай тухай ярина. Хүний ухаан ямар их асуудалтай хэрхэн хөгжүүлэх гэх мэт сэдэвүүд ярина.

Далд ухамсар гэж маш муухай алдаатай орчуулга өнөөдөр хүртэл бугшсан хэвээр байгаагийн шалтгааныг тайлбарлана. Мэдээж нөгөө л хэлнийхэн гэсэн гэмт хэрэгтэнүүд л буруутай шүүдээ. Олон жилийн өмнөөс буруу шүү гэж анхааруулсан. 

Далд ухаан буюу ухаангүй unconsciousness гэвэл хүний ухаантай хамаатай. Ухамсартай ямар ч хамаагүй ойлголт засагдах цаг нэгэнт болжээ. Ухамсар гэдэг дээгүүр ёс суртахууны асуудал. Ухаан яривал тархи ярих болно. Ухамсар яривал хүний зөв буруу үйлдэл ярих болно.

Психологи ухаан судлал гэсэн ойлголтыг ганцхан сэтгэл судлал гэсэн ойлголттой холбосоор бүр ч мэдлэггүй боловсролгүй хүмүүсийн амны уншлага болжээ. Ухаан судлал буюу психолог гэдэг хүний зөвхөн сэтгэл биш харин бодол, мэдрэмж, төсөөлөл, санаа гээд л ямар их сэдэв ярих болдог тухай тайлбар хийнэ.

Энэ лекцээр хүний ухааны талаар ямар буруу алдаатай ойлголтууд засагдахгүй улам л боловсролгүй хүмүүсийг үйлдвэрлэж байгаа тухай ярина. Энэ лекцийн бас нэг чухал сэдэв бол 4 чухал ойлголтуудыг тайлбарлаж Өрнөдийн болон Дорнын философичид ухааныг хэрхэн эртнээс зааж сургасан тухай жишээнүүдийг ярина. 1. илүү ухаантай болох 2. яг одоогийн ухаарал 3. ухаангүй үйлдэлүүд 4. далд ухаан. Далд ухаан гэж юу вэ.

Энэ 4 сэдэвийг ярих чадваргүйгээр сэтгэл судлаач сэтгэл зүйн салбарын ажилтан эсвэл сэтгэл зүйн зөвлөлгөө өгнө гэх арай л дутагдалтай.
Зүүднээс авахуулаад мөрөөдөл хүртэл үг цээжлэхээс авахуулаад яагаад мартдаг хүртэл цаашлаад хүүхэд насны санамж дурсамж хүртэл олон сэдэвүүдийг түүхэн судалгаануудаар жишээ аван тайлбарлана. Нилээд олон буруу ойлголт болон арай дэндүү алдаануудыг тайлбарласан засаж залруулсан лекцийн сэдэвүүд ярина.

Энэ лекцээр яагаад далд ухамсар гэсэн орчуулга буруу алдаатай тухай тайлбарлана. "Далд ухаан" гэсэн ойлголтоор солих цаг нэгэнт болсон. Үүнтэй адил сэтгэл зүй гэсэн ойлголтыг бас "ухаан зүй" гэсэн үгээр солин залруулах цаг бас л болжээ.

Хэн нэгэн сэтгэл судлал эсвэл сэтгэл судлаач гээд яриад эхэлбэл бишээ "ухаан судлал" гэж цаашид ярина уу гэж анхааруулах. Өөрийгөө сэтгэл судлаач гэдэг хүмүүс далд ухамсар гээд л эхэлбэл үгүй ээ "далд ухаан" гэж цаашид ярина уу гэж анхааруулах хэрэгтэй болжээ. Ухаанаас ухамсар ямар ялгаатай тухай бас сайн тайлбар хийнэ. Философийн сэдэв шүүдээ.

Монголын анхны мэдлэг боловсролтой танилцсан анхдагчид социализмын үед хүлээн авагчид байсан болохоос яг сайн ойлгож мэдэх хэлний боловсрол ч байсангүй тэгж нарийн суралцах цаг зав боломж ч байсангүй. Өнөөдөр энэ бүгдийг засаж залруулж алдаануудыг өөрчлөх цаг нэгэнт болжээ. Өмнөх үеэсээ дараагийн үе илүү их мэдлэгтэй болж чаддаг тул хөгжил явагддаг. Түүнээс биш төрийн шагналт суут агуу гээд тамаглаад шинэчлэлт засвар явагдахгүй бол хөгжил ярих ч хэрэггүй.

Энэ лекцээр ухаан судлал анх хаана ямар улс оронд эхэлсэн ямар философичид их нөлөөлсөн тухай ярина. Түүний дараа психолог нэртэй ухаан судлалын салбар хэрхэн мэргэжилийн салбар болтолоо өөрчлөгдсөн тухай ярина. Ухаан гэдэг зөвхөн сэтгэл биш бодол ярина. Лекцийн гол сэдэв мэдээж ухаан судлаач Фройд болон Юнг нарын бичсэн номуудыг тайлбарлаж олон буруу алдаатай орчуулга нэртэй оршуулгуудыг ил болгоно.

Жишээлбэл Ухаан судлаач буюу психологч Юнг ухааны бүр гүн рүү орох гэж судалгаа хийсэн тиймээс түүнийг гүн ухаан судлаач гэж нэрлэх боломжтой. Тэр ухааны гүнд коллектив ухааныг олж улам боловсронгуй онол боловсруулжээ. Энэ мэт олон сэдэв ярина. Эндээс харахад философийг гүн ухаан гэх биш гүн танин мэдэхүй гэж орчуулсан бол яг таарах байсан.

Мэдээж МУИС гэж сургуулийн ихэнх үгнүүд Гандангаас гаралтай тул гүн ухаан тоон ухаан анагаах ухаан гээд л олон үгнүүдээр хүн төрөлхтөний мэдлэгийн чухал үгнүүдийг Гандантай холиод л иржээ. Ийм л болохоор лам нар мэдэмхийрээд байдаг даа. Ерөөсөө МУИС анх лам хөвгүүдийг оюутан болгосон эхэлсэн байдал ажиглагддаг.

Монгол хэлний багш судлаач гээд л бүхэл бүтэн боловсролын салбарын үгс ойлготуудыг засаж залруулах маш их ажил Монгол улсын бас л нэг толгой өвтгөсөн ажил болждээ. Монгол хэлний тайлбар толиудыг бүрэн өөрчлөх том ажил хүлээгдэж байна. Үг буруу бол бодол буруу. Бодол буруу бол үйлдэл буруу гэдэг билүү... Энэ бүгд хүний дотоод ертөнцийг илэрхийлнэ.