14.4 Зөн ба тохиолдол

Үнэ: 70,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:29:34

Лекц 4 сэдэв: Зөн ба тохиолдол /Intuition Coincidence/

Энэ жилийн цуврал лекцүүд "Бурхан Хүн Бодит байдал" гэсэн гарчигтай. Өмнөх 3 лекцээр Бурханы тухай уншсан. Энэ лекцээр Бурхан бүтээгч өндөр хэмжээнд абстракцладаг хүний тухай уншина. Нийт 3 лекцээр Хүний тухай хуманизм humanism, коммунити community болон психолог psychology ярина.

Бид "хүн" гэж хэлэхээрээ яг хэний тухай бодох болдог вэ. Бид хүнийг харна гэхээрээ хэнийг харах болдог вэ. Хүний тухай яриад эхлэхээрээ хэний тухай ярина вэ.
Хүний хэл яриа бодол үйлдэл бүгд сайн сайхан байж чаддаг уу. Хүн чанар ярина гэвэл хэн таарч тохирох вэ. Хүн болох ямар хэцүү вэ. Хүн бай гэдэг тэгвэл яаж байх вэ. Хэн хүн шиг байж чадаж байна вэ.

Төрийн соёрхолтой цол шагналтай албан тушаалтай лам пастор эсвэл яруу найрагч улстөрч эсвэл малчин цаашлаад их сургуулийн профессор тэд бүгдээрээ хүн шиг байж чаддаг уу. Хэнийг хүн мөн гэх вэ. Хэнийг хүн биш гэх вэ. Хүний тухай 3 лекцээр Хүнийг хатуу ёсондоо хэн бэ гэдгийг ил гаргаж хүн болсон болон хүн болоогүй хүмүүсийн шинж төрхийг зааглаж ялгаж үнэлнэ.

Хүний тухай унших энэ лекцээр хүн гэдэг төрөхөөс авахуулаад үхэх хүртэл ихэнхдээ тохиолдол дунд өнгөрөөдөг. Нэгэнт тохиолдол өнгөрсөн тул эргэн харж утга өгөх гэж хичээх жишээтэй.

Хүний бас нэг онцлог бол зөн байдаг. Зөн яагаад хэрэгтэй гэхээр ирээдүй рүү чиглэсэн мэдэж авахыг хүссэн гэхдээ шууд хариу байхгүй асуултын хариунуудыг олж авах боломж гардаг.

Тиймээс зөн ягаад хэрэгтэй тухай ярина. Үүний хажуугаар совин Foreboding гэсэн ойлголт гаднаас ямар үйл явдал надад тохиох бол гэсэн өөрлүүгээ буулгах гэсэн оролдлого. Совин татаад гэвэл муу болохнээ гэсэн айдас эрт дээр үеэс эхлэлтэй. Зөн болон совин хоёрын ялгаануудыг жишээнүүдээр тайлбарлана.

Энэ лекцээр хүн ба түүний амьидрал ярина. Тохиолдол, совин, зөн гээд маш чухал ойлголтуудад яагаад гэнэт утга өгч буруутаж алдаж сүүлдээ хэрүүл маргаан хардалт сэрдэлт үүсгэдэг тухай сэтгэл зүйн болон философийн шашины цаашлаад шинжлэх ухааны талаас тайлбарлана. Хүн гэж хэн бэ?

Дор огторгуйд илгээсэн дэлхийн хүн гэж нэг иймэрхүү гэсэн өрөвдөлт уран зурагийг буулгалаа. Мэдээж урлагийн бүтээл гэдгээрээ гайхамшигтай. Гэтэл хөөрхий хүн тэгээд бас дэлхий дээр олигтой байж чадахгүй болохоороо дэлхийгээсээ зугатааж өөр гариг руу очих боломж байдаг болов уу гэсэн өрөвдөлт мөрөөдөл. Мөрөөдөл хүүхэдийнх болохоос биш том болчихоод мөрөөдөх арай л насанд хүрээгүй. Яах вэ хэдэн хүсэлүүд байна байна. Гэтэл хэн насанд хүрсэн билээ. Энэ тухай лекцээр тодорхой хүснэгт гаргаж байгаад ярина.