Философийн сурах бичиг 2: Байх ба Биш

Үнэ: 25,000MNT

2. Сартр хэлсэнээр эксистэнциализмаас давж өөрийгөө бүтээх тэр бүтээл түүний хэлдэгээр хэн ч байсан өөрийнхөө “проект” болох чухал гэсэн. Зөвхөн хүний байх тэр эксистэнц хангалттай биш. Харин түүний дараа эссэнц болох ёстой. Үүнийг эхлээд “байх” чухал түүний дараа хэн “болох” чухал гэж ойлгох боломжтой. Гэтэл Монгол хэл дээр оршихуй мөн чанарын өмнө гэж даан ч худал орчуулж дасжээ.

Эксистэнциализм тухайн үедээ шинээр ухаарах цаашлаад ертөнцийг хэрхэн харах тэр харцад өөрчлөлт оруулж амьдралын нэг шинэ хэлбэр маяг болж нэг үгээр хэлэхэд моод болсон. Үүнийг эксистэнциализмын моодны хөдөлгөөн гэж бас нэрлэдэг. Энэ ном сурах бичиг тул зарим ойлголтуудыг хэрхэн ойлгох талаар богино хэмжээний тайлбарууд хийсэн. Түүнийхээ дараа Сартрын номноос орчуулсан хэсэгийг буулгасан.