Хөгжлийн гарц Чингисийн этик хэрэгтэй




Хөгжлийн гарц Чингисийн этик хэрэгтэй

Хэвлэгдсэн он 2012

Цайтгайст гэж тухайн цаг үеийн билиг оюуны төлвийг хэлдэг. Нэг үгээр хэлэхэд билиг оюуныг юу эзэлчихэв ? Өнөөдөр Монголын цайтгайст юу вэ ? гэвэл танин мэдэхүйн хямрал ба зөб буруугийн асуудал. Үүнээс гарч хөгжих замдаа орох нэгэн гарц бол Чингисийн этик. Монгол орон хөгжих гэдэг Монгол хүн хөгжих. Монгол хүн хөгжих гэдэг ухааны хөгжил. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ухаан хэрхэн өөрчлөгдөж иргэншилтэй золгов ? Өнөөдөр яагаад гэнэт иргэншил зогсов ? Өөрийн ухаан хаачив ?

Интернэт, гүүгл, википедиа гэх мэт хүн төрөлхтний мэдлэгтэй танилцах ийм боломж байхад яагаад түүнд суралцахгүй өөрийн санаагаа тулгана вэ ? Гадаад орнуудтай танилцаж, суралцаж, дипломтой болосон хүмүүс яагаад Монголд ирэхгүүтэй нийгмийн зөв бурууг шүүмжлэхгүй харин хүлээн зөвшөөрч, сайн муугийн нийтлэг дүрмийг умартаж хөгжил дэвшилээс ухрана вэ ?

Яагаад хүн төрөлхтний олон мянган жил бүтээсэн мэдлэг боловсролыг үгүйсгэх болов ? Яагаад хүн төрөлхтний хамтын оршихуйн зөв буруугийн болон сайн муугийн дүрэм нормууд алдагдав ? Мэдсэн мөртлөө зориуд завхаруулж буй юу эсвэл мэдэхгүй учираас алдаж буй юу ?

Хэдийгээр олон хүн бүгдийг цаанаасаа өгөгдчихсөн мэт хүлээн авч, ерөөсөө бүх зүйл зөв хийгэд буй мэт хүлээн зөвшөөрдөг ч гэсэн хэзээ ч урваж шарвахгүй ноён нуруугаа барин үлддэг хүмүүс байдаг бололтой. 

Ийм хүмүүс л үндэстний амин сүнсийг тээдэг болов уу.

Монгол хүний ухааныг өөрчлөх үйл хэрэг биднийг хүлээнэ. Монгол хүний ухаан өнгөрсөнд хэрхэн өөрчлөгдсөн бэ ? Өнөөдөр ямар төлөвт байна вэ ? Ирээдүйд хэрэхэн өөрчлөгдөх ёстой вэ ? эдгээр асуултуудад хариу өгөх эцсийн зорилготой энэ номыг бичлээ.

Molor-Erdene