9.5 Төвдийн философи ба Монгол улс

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:33:44 мин 

Лекцээр Гималайн нурууны өндөр уулсын ард Төвдийн өргөн уудам нутагт анх хэдийд Энэтхэгийн философи ирсэн тухай болон цааш Төвдүүд өөрсдөө өөрийнхөө хэл дээр хэрхэн Буддизмын философийг үргэлжлүүлсэн тухай тайлбарлана. Төвдийн ард түмэн өөрийн хэл дээр шинэ шинэ ойлголтууд болон бодисатва бурхадууд бүтээжээ. Философийн метафизик, танин мэдэхүй болон морал этик том том сэдэвүүдийг Төвдийн философи өөрийн болгожээ.

Энэ их философийн ойлголтуудыг Монгол хэл дээр буулгаж Монгол хүний философийн эхлэл болгож чадсангүй гэдэг харамсалтай.

Лекц 5-ын нэг чухал сэдэв "Хоосон"-ы тухай ярина. Хоосон гэдэг чанар биш. Хоосон гэдэг эхлэл гэсэн философийн ойлголтыг тайлбарлана. Энд Цогчен буюу дээд бүрэн төгс гэсэн ойлголт яригдана.

Хоосон гэсэн ойлголтыг шууд Барууны философийн "Nothingness" гэсэн ойлголттой холбож болохгүй. Ерөөсөө Барууны философоос Буддизмын философи руу орж ирэхэд маш ойлгомжтой сайхан байлаа.

Монгол хэл дээрх зарим тайлбарууд нэг л дутагдалтай харагдлаа. Жишээлбэл чандмани эрдэнэ гээд өнгөрсөн өнөөдөр ирээдүй гэдэг бол Буддизмын тайлбар дээр 3 үнэт эрдэнэ гээд Будда, Дармаа, Сангаа дүрсэлсэн гэжээ. Өөрөөр хэлбэл жинхэнэ Буддист болсон хүнийг дүрсэлжээ.

Дор Төвдийн ард түмэнтэй танилцуулахаар нэг сонирхолтой филмийн зураг оруулав. Филмийн нэр "Paths of the Soul".