9. 1 Персийн философи ба Монгол улс

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:19:02 мин 

Лекц 1-ийн сэдэв "Персийн философи". Заратустра, Хурмаст, Мани болон бусад эртний философичидийн тухай ярина. Хурмаст тэнгэр гэсэн ойлголт болон анхны нийгэмшилийн онол хүртэл тэндээс эхлэлтэй байжээ.

Германы Карл Марксын социализм коммунизмын онол Персээс эхэлжээ. Ницшэгийн "Дээд хүн" гэсэн ойлголт түүний "Заратустра ингэж ярив" гэсэн номоор алдаршжээ. Энэ эхний лекцээр нилээд олон сэдэв ярих тул сэдэвтээ биш цагандаа хязгаарлагдана. Хугацааны Бурхан хүртэл лекцийн сэдэв болно.

Нийт 10 лекцийн зорилго бол ямар ойлголтууд үгс ухагдахуунууд болон олон нүүдэлчин малчин ард түмэнүүд энэ нутагт ирцгээж өөрсдийн гарал үүсэл хэрхэн тайлбарлагдаж үлгэр домог сүсэг бишрэл болсон түүхийг судлах.

Өнөөдөр Монгол улсын түүхтэй болох гэсэн сандралыг агуулгатай утгатай тайлбартай болгох.

"Эцэсийн буудал" Монгол улсын түүх гэдэг тэр холоос ирсэн ард түмэнүүд өөрсдийн үлгэр домогтой хаадын болон бурхадын зураг хөрөгтэй ирж энд нутагшиж сүүлдээ эндээс үүссэн гаралтай мэт эндүүрэгдэж өнөөдөр хүртэл засагдаж залруулагдаагүй тухай ярина.