Хүсэл гэж юу вэ?




Хүсэл гэдэг хүний онцгой шинж чанар. Хүн хүсдэг тул зорилготой бас утга агуулгатай амьдардаг. Хүнийг таних гэвэл юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй. Хүсэл гэдэг хүүхэд наснаас сурч эзэмших ёстой сурган хүмүүжлийн чухал сэдэв. Хүүхэд насандаа хүслээ даруулж хүсэлгүй өсгөвөл хожим бусдын хүслээр амьдарсан мөн бусдын хүслийг биелүүлсэн хэнч биш болж хувирна. Хүсэл хэрэгтэй.