4.10 ТҮҮХИЙГ ЭРГЭН ХАРАХ БА ТҮҮХИЙН ФИЛОСОФИ

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:17:08 мин 

Түүхийг эргэн харах гэсэн сэдэвтэй лекцээ Мандалговь хотод яг таарахаар зохион байгуулсан. Манжийн 300 жилийн дарлал гэхээсээ илүү Манжийн соёл хэрхэн тарсан тэр түүхийг эргэн харах цаг болжээ. Манжийн соёлыг түгээж урдаас ирдэг асар их барааг жасаар дамжуулан нүүдэлчин "Монгол" нэртэй олон төрөл ард түмэнүүдэд түгээхэд энэ Дундговь аймаг маш үүрэг гүйцэтгэжээ. Мэдээж тухайн үедээ өөр нэртэй байсан.

Манжийн жасын олон барилгуудыг сүм хийдтэй бас андуурч болохгүй мэт. Түүхийн философи гэдэг бусад түүхийн салбаруудаас ялгаатай. Эртний, хуучин, дундад зууны болон шинэ үеийн түүх гэдгээр хэдийд эхэлсэн гэсэн хугацааг чухалчилсан түүхийн салбар бий. Түүний хажуугаар түүхчид гэсэн судалдаг өнөөдөртэй ойртуулан яагаад ийм болсон гэсэн түүхчидийн номнуудыг ярих боломжтой. Гэхдээ түүхийн номоор л түүх ярих боломжтой тул хир үнэмшилтэй ном гэдэг чухал асуудал.

Түүхийн философи харин оюуны хөгжил бичиг үсэг ертөнцийг хэрхэн буулгадаг ёс суртахуун хүмүүжил гоо сайхан гээд олон сэдэвүүдийг өнгөрсөн үетэй холбон тайлбарладаг. Өнөөдөр манай улсын иргэд яагаад ийм ганган хувцасладаг цагаан сар тэмдэглэдэг болон наадам хийдаг тэр соёл Манжийн том соёлоос хамааралтай гэдгийг ил чөлөөтэй шүүлтүүргүй шүүмжлэхгүй улстөржүүлэхгүй бас хэт сүм хийдийг давамгайлуулахгүй ярих цаг нэгэнт болсон мэт. Цаашид түүхийг зөв гаргаж ирвэл харц ард ядуу хоцрогдсон гэсэн ойлголт устахаар байна.

Яагаад ардын хувьсгалын өмнөх ардуудын хувцас хунар урагдсан навсайсан харагддаг гэхээр Манжийн бараа ирэхээ зогссон тул дээлийн даавуу торго үгүй болсоны л баримт. Манжийн дараа сүм хийдийн гарт орсон ард түмний аж байдал эрс муудаж мухар сүсэг рүү хурдалжээ гэмээр.Түүхийг эргэн харах тэр цаг иржээ.