Ухаан гэж юу вэ ?




Ухаан гэдэг хүний ухааныг хэлж буй. Хүний ухаанд сэтгэл, бодол, санаа, хүсэл, төсөөлөл,  санамж болон мэдрэмж гээд ухааны янз бүрийн төлөвүүд агуулагдана. Үүнийгээ хүн өөрөө эхлээд ялгаж чаддаг чадвартай болох хэрэгтэй. Ухаан өөрөө хүүхэд наснаас эхлэн насанд хүртэл амьдралын турш сурч боловсорч туршлагажиж эцэстээ ухаантай хүн гэсэн нэр зүүдэг. Ухааныг 2 замаар хөгжүүлдэг. 1-рт амьдралыг үзэж харсан туршлагаар хөгжүүлнэ. Үүнийг хар ухаан гэж нэрлэж дасчээ. 2-рт мэдлэг боловсролоор хөгжүүлдэг. Үүнийг боловсролтой оюунлаг хүн гэж нэрлэж дассан.