Эрдэм гэж юу вэ?




Эрдэм гэдэг философийн эртний ойлголт. Бүх философичид эрдэмийг чухалчилж ирсэн түүхтэй. Хамгийн дээд 4 эрдмийг цэцэн мэргэн, шударга ёс, юмыг тааруулах чадвар болон хийж бүтээхдээ зориг хатуужилтай байхыг хэлдэг.  Энэ эрдмүүдийг эзэмшсэн хүнийг эрдэмтэй буюу эрдэмтэн хүн гэж нэрлэдэг. Гэтэл эрдэмтэй хүнийг мэдлэгтэй хүнтэй андуурч хэлж дасчээ. Түүхийн буюу хууль зүйн эрдэмтэн гэж нэрлэх буруу бөгөөд харин түүхийн болон хууль зүйн мэдлэгтэй гэж нэрлэвэл зохино.