4.5 ЭКСИСТЭНЦИАЛИЗМ БА ОРЧИН ҮЕ

Үнэ: 60,000MNT

Үргэлжилэх хугацаа: 1:34:01 мин 

Цуврал лекцүүдийн 5-р лекц "Эксистэнциализм ба Орчин үе". Монголын эксистэнциализм буюу "хэрхэн байх" гэсэн ойлголт хоёр том сэдэвүүдийн дунд яригдана. Нэг талд психолог нөгөө талд социолог. Бие хүний асуудал ба нийгэм гэсэн хоёр туйлууд. Эгоист явах болон алтруист явах хоёрын асуудал. Хүн бай эсвэл Монголоор бай гэвэл яаж байх вэ.

Монголчууд Орчин үеийн болох гэсэн түүхэндээ 3 үеийг өнгөрүүлээд одоо 4 дэх үе дээрээ явж буй тухай ярина.

Нэг үе буюу генерацийг ойролцоогоор 30 жилээр тодорхойлдог.

Үе үеийнхэний онцлог болон сэтгэл зүй цаашлаад бичиг үсэг ном унших гээд хэрхэн орчин үетэй танилцаж эсгий гэрээс гарах гэсэн оролдлогуудыг ярина.

1921-1951 онууд бол Орчин үеийн 1-р үеийнхэн. Эсгий гэрээс гарч эхэлсэн.

1951-1981 онууд бол Орчин үеийн 2-р үеийнхэн. Хот руу орж ирж анх удаагаа мэргэжил эзэмшсэн үеийнхэн.

1981-2011 онууд бол хямралын үеийнхэн. Орчин үеэс татгалзаж бууж өгсөн үеийнхэн.

2012 онд би "Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ" гэж ном бичсэн.

2011 оноос хойш одоо үеийнхэн буюу 4 дэх үеийнхэн ерөнхийдөө орчин үеийг хуурч эхэлсэн хуурамч үеийнхэн. Нэгэнт хуурамч үе давамгайлсан тул Монголчууд ерөнхийдөө ядарсан.

Хуурамч эхэлсэн тул худал хуурмаг дээд цэгтээ хүрсэн. Хөгшин залуугүй бүгд маш их ядарчээ.

Өнөөдөр зөвхөн дажгүй эртний түүхтэй болох гэж эртний түүхийн номуудын цаг үе гэхэд болно.

Нилээд олон сэдэвүүд ялангуяа сэтгэл зүй болон нийгэмшил иргэншил гадаад явах нутагаа орхих болсон шалтгаанууд гэх мэт олон янзын сэдэвүүд ярина.

Социализм, ардчилал, коммунизм, чөлөөт зах зээл гэх мэт сэдэвүүдийг ярих ямар ч утгагүй хэзээ ч хэн ч коммунист эсвэл ардчилсан байгаагүй. Лам болох ч бас хэцүү. Ерөөсөө малчин Монгол чадахгүй боломжгүй.

Жинхэнэ философийн цаг үе эхэлжээ.