Лекц 8 “Компаний боловсрол ба хүний нөөц“




Маргаашийн цуврал лекцийн сэдэв "Компаний боловсрол ба хүний нөөц".
Боловсрол гэдэг олон талын мэдлэг. Тэгэхээр олон талын мэдлэгтэй хүмүүс компани хөгжүүлнэ.
Хүний нөөц гэсэн үгээр "Human Capital" гэсэн үгийг орчуулж дасжээ.


Энэ ойлголт анх 1957 оноос Америк оронд яригдаж ирсэн төрийн бодлогоос үүсэлтэй.
Яагаад Америк орон тухайн үед Хуман Капитал буюу хүнийг жинхэнэ баялаг гэж үнэлж боловсролтой болгох талаар төрийн бодлого явуулсан бэ гэхээр 1957 оны 10 сарын 4 нд Оросууд "Спутник" нэртэй хиймэл дагуул хөөргөж анх удаа хүн төрөлхтөний түүхэнд дэлхийг тойруулсан. Үүнийг мэдсэн Америкууд Оросууд одоо сансараас Америк руу цөмийн зэвсэг хаях боломжтой боллоо гэж улс орон даяар зарлаж Оросын аюул гэж цууриатжээ. Ингэж "Sputnik Crisis" эхэлжээ.


Ингээд Америк орон хүн ардаа боловсролтой болгож тэмцэх хэрэгтэй гэж бүр Америкийн ерөнхийлөгч зурагтаар зарлаж уриалж бөөн шуугиан дэгджээ.
Энэ өдөрөөс эхэлж Америк орон даяар боловсролын том хөдөлгөөн өрнөжээ. Хөдөөний хүүхэдүүдийг төв суурин газарын сургуулиуд руу зөөдөг шар автобус хүртэл хийгджээ.


Хүний нөөц гэж орчуулдаг Human Capital гэсэн ойлголт ийм л хэн нэг дайсаны эсрэг хийсэн үйлдэл байжээ. Ёстой л 1957 онд Америкчууд бид мэдлэгийн тусламжтайаар Оросыг ялна гэждээ. Зүгээр л учир утгагүй бид ялна гэсэнгүй.
Сүүлд Оросуудыг ялахын тулд сар луу хүн нисгэнэ гэж хүртэл төсөл яригдсан. Юу болсоныг Армстронг л мэдэх байх.
Маргаашийн лекц яагаад Монгол улсад хүртэл хүний нөөц буюу Human Capital хэрэгтэй тухай ярина. Гэхдээ хэн нэг дайсаны эсрэг биш эсвэл бид ялна гэж биш гагцхүү Монгол хүмүүсийн бүгдийн сайн сайханы төлөө яагаад хэрэгтэй тухай ярина.


Хүний нөөц гэж Америкт очиж сурсаныгаа их юманд боддог залууучууд л орчуулсан болов уу. Жоохон ном уншиж боловсролтой болж чадсан бол арай л өөр үгээр орчуулах байсан.
Монголын залучууд Америкийг хоосон шүтэхийн оронд цаад үнэнийг уншиж мэдэх хэрэгтэй. Америкийн үнэн өөр шүү.

Утас 8846 1315

Molor-Erdene

Molor-Erdene